Жилийн турш 27 дүрвэгч хүлээн авчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жилийн турш 27 дүрвэгч хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Жилийн турш 27 дүрвэгч хүлээн авчээ

 

Өнгөрсөн онд орогнол хүссэн хүсэлтийн 99 хувийг Японы засгийн газар хүлээн авсангүй гэж Германы Deutsche Welle мэдээлэв. Нэгдүгээр сарын 23-нд нийтлэгдсэн Японы Засгийн газрын мэдээнд энэ тухай өгүүлсэн байжээ.

 

Орогнох хүсэлт гаргасан 7586 хүнээс дөнгөж 27-д нь зөвшөөрөл өгсөн байна. Засгийн газрынх нь мэдээнд өнгөрсөн онд Япон хүлээн авсан цагаачдын тоог мэдэгдэхүйц нэмсэн гэжээ. Өмнөх жилд нь Япон улс 11 хүнд, түүний урьд жил ердөө таван хүнд л тус улсад орогнох эрх өгсөн байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зөв зөв 2016-01-25 137.186.121.166

АЖИЛСАН АРД ТҮМНИЙ УХААЛАГ ТӨР ИНГЭЖ Л АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА

Bravo Japan 2016-01-25 103.10.21.39

Bravo Japan. Good Job. Keep out those flocking foreign.