Өнгөрсөн онд орогнол хүссэн хүсэлтийн 99 хувийг Японы засгийн газар хүлээн авсангүй гэж Германы Deutsche Welle мэдээлэв. Нэгдүгээр сарын 23-нд нийтлэгдсэн Японы Засгийн газрын мэдээнд энэ тухай өгүүлсэн байжээ.
Орогнох хүсэлт гаргасан 7586 хүнээс дөнгөж 27-д нь зөвшөөрөл өгсөн байна. Засгийн газрынх нь мэдээнд өнгөрсөн онд Япон хүлээн авсан цагаачдын тоог мэдэгдэхүйц нэмсэн гэжээ. Өмнөх жилд нь Япон улс 11 хүнд, түүний урьд жил ердөө таван хүнд л тус улсад орогнох эрх өгсөн байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР