Зөрчил гаргасан компаниудыг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан компаниудыг нэрлэлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед НӨАТ-тай холбоотой гомдлууд их гарч байна. Албан байгууллагууд үнээ нэмэхийн сацуу зохиомол хямдрал зарлаж байгааг цаг тухайд нь шалгаж байна. Тухайлбал, УБТЗ-аас тасалбараа алга болгосон тохиолдолд дахин худалдан авах, мөн тасалбар дээр нэмж цай, ор хөнжлийн мөнгө нэхэх, бэлэн бус төлбөрийг зөвхөн Хаан банкны картаар төлөх шаардлага тавх зэргээр эхрэглэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгааг илрүүлсэн. Одоогоор дээрх зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгөөд байна" гэж мэдэгдсэн юм.

Энэ оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгосон. Үүнтэй холбоотой ШӨХТГ гурван сая хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд бодитой алхам хийх, томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг хийх төлөвлөгөөг гаргасан гэдгийг тэрбээр тодотгов. Тухайлбал Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих, Архи, тамхи, био бэлдмэлтэй холбоотой хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох, СӨХ болон цахилгаан, дулааны төлбөрийг шилэн болгох гэх мэт олон ажлыг хийх ажээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж