Шинэ Зеланд цар тахлын улмаас сонгуулиа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинэ Зеланд цар тахлын улмаас сонгуулиа хойшлууллаа

Шинэ Зеланд цар тахлын улмаас сонгуулиа хойшлууллаа

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн сүүлийн өдрүүдэд тус улсад шинээр илрэх коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан бүх нийтийн сонгуулийг нэг сарын хугацаатай хойшлуулах болсныг зарлажээ. Санал хураалт есдүгээр сарын 19-нд болох байсан  ба дээрх шийдвэрийн дагуу аравдугаар сарын 17-нд болохоор болж байна.

“Сонгуулийн товыг хойшлуулахыг үнэхээр хүсээгүй ч ийм шийдвэр гаргахаас өөр арга байсангүй. Уг шийдвэр нь бүх намуудад дахин есөн долоо хоногийн турш сурталчилгаагаа хийж, өөрсдийн ажлаа ард иргэдэд тайлагнах боломжийг олгож байна” хэмээн Жасинда Ардерн мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус улсын хамгийн том хотод халдварын тархалт сэргэсний улмаас хөл хорио тогтоосон. Окланд хотын нэгэн оршин суугчаас өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт  коронавирусийн халдвар илэрсэн нь тус улсад гурван сар гаруйн дараа анх удаа халдварын тохиолдол бүртгэгдсэн явдал болж тус улсын иргэд болон эрх баригчдыг цочроосон юм. Ингээд тэр хүний ойр орчмын хүмүүсийг шинжилгээнд хамруулахад 49 хүн халдвар авсан нь батлагдсан.

Анхны халдвар тээгч нь импортын хүнс нийлүүлдэг Америкийн компанийн Шинэ Зеланд дахь салбарын агуулахад ажилладаг байсан ба түүнийг хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс халдвар авсан байж бодзошгүй гэх таамаглал дэвшүүлж байгаа юм. Харин зарим эмч, судлаачид халдвар олон хоногийн өмнөөс тус улсад тархсан байсан ч одоо илэрч байна гэж үзэж байгаа.

Одоогоор Окланд хотод онц байдлын түвшинг нэмэгдүүлээд байгаа ба ийнхүү шинэ тархалт бүртгэгдэхээс өмнө улс орон даяар хөл хорионы дэглэмийг цуцлаад байсан юм. Одоогоор тус улсад халдвар авсан хүний тоо 1622, нас барсан хүний тоо 22 байгаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж