Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ | News.MN

Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ

Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ

Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ

Зөвлөлтийн үеийн рок дуучин Виктор Цой автомашины ослоор амиа алдсанаас хойш 30 жил өнгөрчээ. Тухайн үедээ оросуудын шүтээн болоод байсан дуучин 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр Слока-Талсигийн хурдны зам дээр осолдсон. Дуучны барьж явсан “Москвич” маркийн машин эсрэг урсгал руу ор автобустай мөргөлдсөн юм.

Энэ ослыг харсан гэрч эмэгтэй Оросын телевизийн НТВ сувагт ослын талаар ярьсан байна. Өөрийгөө Парслой гэж нэрлэсэн эмэгтэй осол болсон газраас холгүй амьдарч байсан бөгөөд Цойгийн машин маш хурдтай байшингийнх хажуугаар өнгөрсөн, машин эсрэг урсгалгүй орж, өөдөөс ирж явсан автобустай мөргөлдсөн, маш их чимээ гарсан хэмээн ярьжээ. “Машин их хурдтай явж байсан, Цойгийн машины хөдөлгүүр сугарч мод руу үсэрсэн байсан, тийм л хурдтай явж байсан, би цагдаад дуудлага өгч, түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирсний дараа дуучны цогцсыг машинаас гаргахад тусалсан” хэмээн ярьжээ.

Ослын маргааш өдөр цагдаа нар Виктор Цойн цуснаас 1,2 промиль согтууруулах ундаа илрүүлсэн гэж мэдээлсэн ч дараа дуучны үхлийн талаарх мэдээнд энэ тухай огт дурдаагүй гэж Парслой хэлсэн байна.

Виктор Цой тухайн үед "Кино" рок хамтлагийн ахлагч байсан юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 125.63.30.18

Orosuud uursduu altsan yum bish uu dee , ugaasaa asia garaltai humuusd durguishd

Avatar

/*-*/ 2020-08-17 49.0.212.4

Жигули-тэй гишгэж яваад баавгай Краз-ны өмнөөс щааж ороод доогуур нь орцон гэж дуулдсан

Avatar

Зочин 2020-08-17 59.153.87.251

Газ 24 тэй явж байгаад самосвал машины араас мергесен гэж сонсож байсан юм байна

Avatar

Zochin 2020-08-17 202.126.90.132

Хаа газрын урлагчид адилхан даа, мансуурна, согтуу машин барина, оддын өвчин тусна, хэцүү дээ

Avatar

Зочин 2020-08-17 49.0.212.4

Хар тамхиа хэтрүүлээд явчиж л дээ тэр улаан цус чинь

Avatar

Зочин 2020-08-17 150.129.141.224

КИНО ХАМТЛАГЫН ЦӨӨН ХЭДХЭЭН ДУУГ НЬ СОНСОДОГ ХОЦРОГДСОН ХЭДХЭЭН ХӨГШЧҮҮЛ Л ОРОС КАЗАХ МОНГОЛД Л БАЙГАА , ӨӨР ХААНА Ч ОГТ МЭДЭХГҮЙ .

Avatar

Хотын уугуул иргэн 2020-08-17 150.129.142.39

Одоогийн пацаанууд энэ мундаг дуучныг мэдэхгүй дэ… КГБ-ийн гар орсон байх.. Учир нь, Цой нийгэмдээ, ялангуяа залуучуудад асар их нөлөөтэй байсан. Нийгмийн ялзарсан байдал, чөлөөт уран бүтээлийг боймолсон байдлыг их шүүмжилж, тэр үзэл бодлоо дуугаар илэрхийлж, тэр нь олон түмэн их хүрч байсан.

Avatar

Зочин 2020-08-17 103.57.92.218

s***. zugeer neg muu har tamhichin bsan

Avatar

Зочин 2020-08-17 202.126.90.101

Тэнэг хог л байсаншт, одоогийн залуус мэдээгүй нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж