Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ

Цойгийн машин дэндүү хурдтай явж байсан хэмээн гэрч эмэгтэй ярьжээ

Зөвлөлтийн үеийн рок дуучин Виктор Цой автомашины ослоор амиа алдсанаас хойш 30 жил өнгөрчээ. Тухайн үедээ оросуудын шүтээн болоод байсан дуучин 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр Слока-Талсигийн хурдны зам дээр осолдсон. Дуучны барьж явсан “Москвич” маркийн машин эсрэг урсгал руу ор автобустай мөргөлдсөн юм.

Энэ ослыг харсан гэрч эмэгтэй Оросын телевизийн НТВ сувагт ослын талаар ярьсан байна. Өөрийгөө Парслой гэж нэрлэсэн эмэгтэй осол болсон газраас холгүй амьдарч байсан бөгөөд Цойгийн машин маш хурдтай байшингийнх хажуугаар өнгөрсөн, машин эсрэг урсгалгүй орж, өөдөөс ирж явсан автобустай мөргөлдсөн, маш их чимээ гарсан хэмээн ярьжээ. “Машин их хурдтай явж байсан, Цойгийн машины хөдөлгүүр сугарч мод руу үсэрсэн байсан, тийм л хурдтай явж байсан, би цагдаад дуудлага өгч, түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирсний дараа дуучны цогцсыг машинаас гаргахад тусалсан” хэмээн ярьжээ.

Ослын маргааш өдөр цагдаа нар Виктор Цойн цуснаас 1,2 промиль согтууруулах ундаа илрүүлсэн гэж мэдээлсэн ч дараа дуучны үхлийн талаарх мэдээнд энэ тухай огт дурдаагүй гэж Парслой хэлсэн байна.

Виктор Цой тухайн үед "Кино" рок хамтлагийн ахлагч байсан юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж