Дональд Трампын төрсөн дүү нас баржээ | News.MN

Дональд Трампын төрсөн дүү нас баржээ

Дональд Трампын төрсөн дүү нас баржээ

Дональд Трампын төрсөн дүү нас баржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн дүү Роберт Трамп бямба гаригт /2020.08.15/ Нью-Йоркын нэгэн эмнэлэгт 71 насандаа таалал төгсчээ. Энэ талаар Ерөнхийлөгч Трамп “Миний төрсөн дүү Роберт Трамп таалал төгсч, бидэнд уй гашуу тохиолоо. Тэр миний дүүгээр зогсохгүй миний хамгийн сайн найз байсан. Үргэлж зүрх сэтгэлд минь оршсоор байх болно. Роберт, хайртай шүү. Амгалан нойрсдоо” хэмээн твиттертээ жиргэсэн байна. Мөн тэргүүн хатагтай Миланиа Трамп ч эмгэнэлээ илэрхийлсэн байна.

Роберт Трампын биеийн байдал удаан хугацааны туршид тааруу байсан ба баасан гаригт Дональд Трамп дүүгээ эргэхээр явахдаа "Надад гайхалтай дүү бий. Бид удаан хугацааны турш маш сайн харилцаатай байсаар ирсэн. Тэр олон жилийн өмнөөс өвдсөн. Тэр одоо эмнэлэгт байна. Бид түүнийг удахгүй эдгэрнэ гэж найдаж байгаа” хэмээн ярьжээ. Одоогоор түүний өвчний талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа ба тэрээр зургадугаар сараас хойш эмнэлэгт хэвтэж байгаад ийнхүү нас баржээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп нь хоёр эгч, нэг ах, нэг дүүтэй бөгөөд бага Трамп буюу Роберт Трамп нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч байсан төдийгүй, Дональд Трампын “The Trump” байгууллагын дэд захирлаар ажиллаж байв. Тэрээр 2016 онд ахынхаа сонгуулийн ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж, тусалж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж