ОХУ-ын Буриад улс энэ жил арвин тарвас хураах гэж байна. Агрономч Дмитрий Вихревийн хэлснээр 150 орчим тонн тарвас хураахаар байгаа ажээ. Буриадын цаг агаар нь тарвас ургуулахад тийм ч тохиромжтой, таатай биш ч ногоочдын нөр их зүтгэлээр тарвасыг амжилттай тариалж байгаа юм.
Эрт болцын хоёр төрөл тарвасыг сонгон тариалж байгаагаа Дмитрий Вихрев ярьсан байна. Эдгээр нь “Бонта”, “Варда” гэсэн сорт юм. Дөрөвдүгээр сард үрээ суулгаж, наймдугаар сард хураах юм. Ялангуяа Иволгинскийн дүүргийн Оронгой тосгоны тарвас илүү амттай байгааг Дмитрий Вихрев хэллээ. Энэ хоёр сортын онцлог нь хол тээвэрлэхэд тохиромжгүй, хурдан болцтойгоороо онцлог. “Импортын тарвас нь тээвэрлэлтийн хугацаанд болц нь гүйцдэг бол манай тариалж байгаа сорт нь хурааж аваад шууд идэхэд яг тохирдог. Хальс нимгэн учраас хурааснаас хойш 7-14 хоногийн дотор идэх хэрэгтэй” хэмээн агрономч хэллээ.
Буриадад тариалж байгаа тарвас нь ямар нэг химийн нэмэлт бордоогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
эх сурвалж: риа новости
Зочин 2020-08-17 64.119.26.152
БуриадМонгол улс гэдэг нэрээ сэргээе гэж боддоггуй улс юм бхдаа
/*-*/ 2020-08-17 49.0.212.4
Xужаа тарвас, Xужаа тарвас,Xужаа тарвас
Dorj 2020-08-17 106.69.200.59
Ene odoo hend heregtei medeelel ve? Mongol uls orsiin hyazgaar nutag u? Orsiin huduu, tosgonii medee tavij bdag elgiin site yumaa.
ХЭХЭ 2020-08-17 66.181.190.131
буриадад байгаа цагаач оросууд тарьсан юм биш үү.
зочин 2020-08-17 192.82.77.235
О ямар гоё юм бэ. Орос тарвас идэх юмсан. Амттай шүү.
Манайд их үнэтэй зарж байнаа. Оюутан цагаа саначлаа.
ХЭХЭ 2020-08-17 66.181.190.131
өлөн шаанаа өөр амттай юм зөндөө бий
Зочин 2020-08-17 202.131.233.190
150 тонн чинь хоёрхон вагон шүү дээ ккк?
Зочин 2020-08-17 49.0.212.4
Бүхэл бүтэн Оросын Холбооны Буриад Улсын хэмжээгээр үү