Оросын буриадууд энэ жил 150 тонн тарвас хураана

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Оросын буриадууд энэ жил 150 тонн тарвас хураана

Оросын буриадууд энэ жил 150 тонн тарвас хураана

ОХУ-ын Буриад улс энэ жил арвин тарвас хураах гэж байна. Агрономч Дмитрий Вихревийн хэлснээр 150 орчим тонн тарвас хураахаар байгаа ажээ. Буриадын цаг агаар нь тарвас ургуулахад тийм ч тохиромжтой, таатай биш ч ногоочдын нөр их зүтгэлээр тарвасыг амжилттай тариалж байгаа юм.

Эрт болцын хоёр төрөл тарвасыг сонгон тариалж байгаагаа Дмитрий Вихрев ярьсан байна. Эдгээр нь “Бонта”, “Варда” гэсэн сорт юм. Дөрөвдүгээр сард үрээ суулгаж, наймдугаар сард хураах юм. Ялангуяа Иволгинскийн дүүргийн Оронгой тосгоны тарвас илүү амттай байгааг Дмитрий Вихрев хэллээ. Энэ хоёр сортын онцлог нь хол тээвэрлэхэд тохиромжгүй, хурдан болцтойгоороо онцлог. “Импортын тарвас нь тээвэрлэлтийн хугацаанд болц нь гүйцдэг бол манай тариалж байгаа сорт нь хурааж аваад шууд идэхэд яг тохирдог. Хальс нимгэн учраас хурааснаас хойш 7-14 хоногийн дотор идэх хэрэгтэй” хэмээн агрономч хэллээ.

Буриадад тариалж байгаа тарвас нь ямар нэг химийн нэмэлт бордоогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж