Богд хааны хөөрөгний даалинг 16 дахин томруулан урлажээ | News.MN

Богд хааны хөөрөгний даалинг 16 дахин томруулан урлажээ

Богд хааны хөөрөгний даалинг 16 дахин томруулан урлажээ

Богд хааны хөөрөгний даалинг 16 дахин томруулан урлажээ

Өнгө өнгийн цэцэгс алаглаж, олны хөлд дарагдсан нэгэн үзэсгэлэнг зорин очлоо. Энэ бол “Монгол арт галерей”-д дэлгэгдэж буй “Бүсгүй цэцэг” гар урлаач эмэгтэйчүүдийн нэгдсэн үзэсгэлэн. Гар урлалын үзэсгэлэн гэхээр л эсгий, нэхмэл, арьс шир хэмээн цөөн хэдхэн төрлөөр л төсөөлж боддог. Гэтэл тийм биш ажээ. Энгийн нэг модны холтсыг ч урлагийн бүтээл болгож, ханын чимэглэл хийж, шил, төмөр лааз хүртэл урлагийн бүтээл болдгийг декупажь чимэглэлийн бүтээлүүд харуулсан нь өөрийн эрхгүй сонирхол татна.

Өнгийн утас холбож, яг л уран зураг шиг бүтээл урласан нь уран бүтээлч А.Бямба-Оюуны “Мандала” хэмээх стринг арт. Тэрбээр бүтээлдээ 16 өнгийг утсыг уусган, маш нарийн техниктэй урлажээ. Энэ мэт гар урлалын 40 гаруй төрлийг урлагийн бүтээл болгон “хувиргасан” үзэсгэлэн гурав дахь өдрөө олны хүртээл болж буй нь энэ аж.

Торгон зүймэл урлалаар өнгө уусган жаазалж, уран зургийн бүтээл хийсэн нь нүднээ тусна. Дэргэд нь “Хөдрөг” хэмээх нэртэй Ж.Цэцгээгийн даавуун зүймэл бүтээл олны харааг булаах ажээ.

“ГАР УРЛАЛ БОЛ ЗӨВХӨН БЭЛЭГ ДУРСГАЛ ТӨДИЙ ЗҮЙЛ БИШ”

Үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг, “Гоёлог ээжүүд” ТББ-ын тэргүүн Б.Нямгэрэл үзэсгэлэнгээ танилцуулсан юм. Тэрбээр “Манай төрийн бус байгууллагын дэргэдэх “Бүсгүй цэцэг” эмэгтэйчүүдийн бүлгээс энэ сарын 14-нөөс 18-ныг дуустал “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнг “Монгол арт галерей”-д гаргаж байна. Энэ үзэсгэлэнд уламжлалт эсгий ширмэл, нэхмэл, арьс шир, монгол дээл хувцаснаас гадна гар урлалын 50 төрөл зүйлийн бүтээлийг дэлгэсэн. Үзэсгэлэнд “Цэцэг” сэдвийн дор нэгдэн, аливаа зүйлсийг энгийн хэрэглээнээс гадна бүтээлч байдлаар хэрхэн орчин үеийн шийдэлтэйгээр урлаж болдгийг бусдад таниулахыг зорьсон. Гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалын төдий зүйл биш. Хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээнд багтаж хэрэглэгдэх хэрэглээ болсон гэдгийг бусдад харуулах зорилготой.

Бид “Бүсгүй цэцэг” гэдэг фэйсбүүк группт нэгдэж, гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулдаг. Өдөр тутам сургалт хийж, худалдаа, уулзалтыг зохион байгуулдаг. Бүтээлч ээжийгээ дэмжих үүднээс “Би биш бид хамтдаа” төслийг сарын хугацаанд хэрэгжүүлж, хуримтлал үүсгэн, ээжүүдээсээ төсөл шалгаруулдаг. Эхний төслөөр 280 мянган төгрөгийн хуримтлалаа хонины ноосоор ном, номын хавчуурга хийдэг бүсгүй шалгарсан. Харин хоёр дахь төслийн эзнээр мод болон хоёрдогч бүтээгдэхүүн ашиглан бүтээл хийдэг ээж шалгарсан байгаа. Энэ үзэсгэлэнд эдгээр ээжүүдийгээ дэмжин бүтээлийг нь худалдан авч болно” гэв.

БОГД ХААНЫ ХӨӨРӨГНИЙ ДААЛИНГ 16 ДАХИН ТОМРУУЛАН УРЛАЖЭЭ

Энэ үеэр цугласан олны талархлыг хүлээж байсан нэг бүтээл бол VIII Богд Жавзандамба хутагтын хөөрөгний даалинг 16 дахин томруулсан 2.25 см урттай даалин байв. Уг даалинг уран хатгамалч З.Цэнгэлсайхан үр хүүхдүүдтэйгээ дөрвөн үеэрээ хамтран урласан гэнэ.

Нэрт уран хатгамалч З.Цэнгэлсайханы охин С.Ганцэцэг үзэсгэлэнд оролцож буй гар урлалын гайхалтай бүтээлүүдээсээ танилцуулж, сонирхсон хүмүүст анхан шатны сургалт хийхээр бэлтгэж байлаа. Тэрбээр “Монголын соёлын биет бус өв болох зүү ороох, загасан нуруу, зоос ширээний сүлжмэл гээд уламжлалт хатгамлуудаараа “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнд оролцож байна.

Манай гэр бүл дөрвөн үеэрээ уран хатгамал хийдэг. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй мөртлөө уран хатгамлаараа дагнан Хүүхдийн урлан бүтээх төвд багшилж байна. Одоо охин минь 13 настай уран хатгамал хийдэг. Уран хатгамлын соёлын биет бус өвийг өвлөж авч үлдэх ажлын хүрээнд Геннист бүртгүүлэх гээд Богд хааны даалинг 16 дахин томруулж, урласан. Энэ даалинг 2017 онд урлахдаа 108 уран хатгамалч учиг шингээж, таван хүн гардан битүүлсэн байдаг юм.

Миний хувьд загасан нурууг нь оёсон. Миний аав, эрэгтэй дүү, хүү маань зоосон ширээний сүлжмэлийг нь хийсэн. Үзэсгэлэнг сонирхсон хүмүүс маш сайхан хүлээж авч байна. Энэ удаа бүтээлээ сонирхуулахаас гадна сургалтаа давхар хийж байгаагаараа онцлог, шинэлэг үзэсгэлэн болж байна” гэдгийг хэлсэн юм.

Энгийн нэг шил, лаазыг урлагийн бүтээл болгосон хүн бол чөлөөт уран бүтээлч Н.Ариунаа. Тэрбээр “Миний энэ декупажь урлал нь франц хэлнээс гаралтай чимэглэх наах гэсэн утгатай үг. Энэ урлалыг эко урлал ч гэж ойлгож болно. Хүнсэндээ хэрэглэсэн төмөр лааз, шилийг хаяхгүйгээр будаж чимэглээд ахуйн хэрэглээнд оруулдгаараа онцлог. Мөн хуванцар, мод, чулуу ч чимэглэж болдог.

Энэ урлал нь дэлхий дээр 18 дугаар зуунаас Баруунд хөгжсөн бөгөөд 10-аад жилийн өмнөөс Монголд хөгжсөн. Маш нарийн ажиллагаа, хараа, мэдрэмж шаардана. Хүндрүүлсэн төрлийг ашиглан будгаа хагалж, ёроолоос нь хээ цэцгээ харагддаг байдлаар урласан учраас хоол хүнсээ дээр нь тавьж хэрэглэж болно” гэлээ.

Энэ мэт сонирхол татсан гар урлалын бүтээлүүдээс хамгийн олон үзэгчийн санал авсан бүтээлийг шалгаруулж, урамшуулахаас гадна албан ёсны батламж гардуулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Бүтээл болгоны өмнө дугтуй байрлуулсан байх бөгөөд хүмүүс өөрт таалагдаж буй цор ганц бүтээлийнхээ дугтуйнд стикер хийж харагдана. “Бүсгүй цэцэг” гар урлалын чамин үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл “Монгол арт галерей”-г зорин очоорой. “Монгол арт галерей”-н хамт олон цаашид гар урлалын төрөлжсөн үзэсгэлэнг зохион байгуулж, сургалт, худалдаа тогтмол зохион байгуулах ажээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-17 103.206.195.230

Энэ үеэр цугласан олны талархлыг хүлээж байсан нэг бүтээл бол VIII Богд Жавзандамба хутагтын хөөрөгний даалинг 16 дахин томруулсан 2.25 см урттай даалин байв гэнээ. 16 дахин томорсон нь 2,25 см юм бол эх хувь 0,14 см үү? энэ сэтгүүлч нэртэй мэдлэг нимгэнтэй, хэрүүлд улаан галзуу юмнууд одоо ичээсэй.

Avatar

манин лам 2020-08-17 185.107.47.171

Тэнэг шаасан наад богд гээд байгаа хүн чинь шүтэхээр юм Монголд хийгээгүй Өвөрмонголыг алдсан, төрийн бүх Монгол сайдаа хорлож алсан. Тэмбүүтэй манин бага насны хүүхэдтэй бэлгийн ажил хийдэг байсан гээд уншаад тэгээд юу хийснээ бод.

Avatar

Зочин 2020-08-17 104.143.92.9

түүх мэдэхгүй сэтгэцийн өвчтэй хүн шиг байхаасаа ичдэггүй л юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж