Ираны ерөнхийлөгч Европыг зорив | News.MN

Ираны ерөнхийлөгч Европыг зорив

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгч Европыг зорив

 

Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Франц, Итали  улсад албан ёсны айлчлал хийж байна. Европ дахь Ираны ерөнхийлөгчийн айлчлал тав хоног үргэлжлэх аж. Тэрбээр  Ром, Парист хийж буй урт айлчлалдаа газрын тос, байгалийн хийн сайд тэргүүтэй засгийн газрын албаныхан болон бизнесийн төлөөлөгчид нийлсэн 120 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй явжээ. Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсанаар Тегеран дэлхийн худалдаа наймааны зах зээлд 10 жилийн дараа эргэн ирж байна. Түүний айлчлалын хүрээнд Иран Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас 100 онгоц худалдаж авах гэрээ байгуулахаар яригдаж эхэлжээ.

 

Түүнчлэн Ираны ерөнхийлөгчийн Европ дахь айлчлал дипломат түвшинд ч ач холбогдол өндөртэй байна.  Иран нь Башар аль-Ассадын ойрын холбоотнуудын нэг бөгөөд Сирийн зөрчил мөргөлдөөнийг яриа хэлцлийн замаар шийдвэрлэхэд Хассан Роуханийн дэмжлэг их хэрэгтэй юм.

 

Франц улсын хувьд 1999 оноос хойш анх удаа Ираны төрийн тэргүүнийг хүлээн авах гэж байна. Хассан Роуханийн айлчлалын өмнө  өнгөрсөн есдүгээр сард Францын улс төр, бизнесийн төлөөлөгчид Тегеранд айлчилжээ. Хөдөө аж ахуй, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын 130 орчим фирм оролцсон энэ айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны үндсийг тавьсан аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ : REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-25 182.160.2.55

Иран 100 онгоцны төлбөрөө нефтээрээ хийх нь дээ. Хямд нефть бүр ихэснэ

Украины хөгжилтэй фашистууд: 2016-01-25 203.91.118.70

https://www.youtube.com/watch?v=yubOifZZZQg

хэхэх 2016-01-25 202.5.196.170

Нэг үгэндээ соёл иргэншлийн төвшин, сэтгэлгээний өндөрлөгийн хувьд XIX зууны Орос, XXI зууны Европ, Америктай тулчихаад байна. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орныг газрын мөч мөчөөр нь хэсэглэн хуваах аюултай. ГЭНЭ ХЭХЭХЭХЭ ҮНЭН ҮГ ШҮҮ

хэхэ 2016-01-25 202.5.196.170

зөөз иран хөгжлийн зам дээрээ гарч ирж байх шив

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж