Назарбаевын зээ хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ | News.MN

Назарбаевын зээ хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Назарбаевын зээ хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан 29 насандаа Лондонд нас баржээ. Zakon.kz сайтад мэдээлснээр, түүнийг зүрхний өвчний улмаас нас барсан хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаагаас өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа аж. Тэрбээр 10 хоногийн дараа 30 нас хүрэх байжээ.

Айсултан Назарбаев нь 1990 оны наймдугаар сарын 26-нд Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевын ууган охин Дарига Назарбаев, хүргэн Рахат Алиев нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр 2010 онд Сандхурст дахь Хааны цэргийн академийг төгссөнийхөө дараа Казахстаны Батлан ​​хамгаалах яамны харъяа Тагнуулын ерөнхий газарт нэг жил ажилласан байна.

2020 оны эхээр Айсултан Назарбаев Их Британид улс төрийн орогнол хүссэн тухайгаа зарласан юм. Тэрбээр "Гэр бүлийнхэнд минь дарамт шахалт үзүүлсэн учраас энэхүү шийдвэрийг гаргасан" хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Казахстаны анхны ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхинд донтон, улмаар эмчлүүлж байсан талаар хэвлэлүүд бичиж байв. Тэрбээр Казахстанаас Австри руу зугтсан өөрийн эцэг Рахат Алиевыг шоронд нас барснаас хойш хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Лондон дахь Саутворкийн шүүх Айсултан Назарбаевыг бусдын өмчид хууль бусаар халдаж, цагдаагийн ажилтан зодож, нэг цагдаа хазсан хэргээр шалгаж, нэг жилийн ял оноосон билээ.

Эх сурвалж: ВВС, КР, ZAKON.KZ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-08-17 49.0.212.4

Дампуу хар тамхичин байж байгаад чадарковский болж дээ, одоо яая гэхэв буянаараа болог

Avatar

Айсултан Назарбаев утверждал, что он не внук, а сын экс-президента 2020-08-17 202.9.46.177

Ранее Айсултан Назарбаев сделал в Facebook еще одно громкое заявление – о том, что приходится Нурсултану Назарбаеву не внуком, а сыном. Он заявил об опасениях, что его могут убить, как и Рахата Алиева, который считался его отцом. По его словам, именно из архива Алиева он и узнал о своем происхождении

Avatar

Зочин 2020-08-17 202.9.46.177

Яг үнэндээ Дарига гэдэг нь Назарбаевын охин биш харин нууц амраг нь авгай нь гэж энэ нас барсан хар тамхичин залуу Англид байхдаа ярилцлага өгсөн бнлээ Өөрийгөө Назарбаевийн зээ нь биш төрсөн хүүхэд нь гэж

Avatar

Зочин 2020-08-17 202.9.46.177

Нээрээ бодоод байхнээ Назарбаевт эхнэр гэж бий билуу огт хараагуй узээгүй юм байна

Avatar

Zochin 2020-08-17 150.129.142.63

Manaihan oorsdiinhoo eos ulamjlalaas uneheer holdoj odoo yamarch tosoololgui uneheer oid toorson sarmagchinguud bolson ni tov todorhoi haragdaj bna. Galiin zee ni. Ene zaluugiin aav Nazarbaeviin hurgen Ulsiinhaa Tagnuuld ajillaj baihdaa gadniihantai asuudald orootsoldood Austria luu zugataj garaad tendee ongorson yum bna. Nazarbaev zee huuginhee ovgiig solij ooriinhoo ovgiig ogon tuslaj demjin ood ni tatah gej hichneen oroldson ch mani hun har tamhind orj tegeel hairan saihan zaluu nasaa urj.

Avatar

БААТАР 2020-08-17 103.212.118.38

Өвөг эцэг Назарбаев нь энэ хэрэгт ямар ч буруугүй.Энэ залуу өөрөө нилээд асуудалтай байжээ,хөөрхий…

Avatar

Zochin 2020-08-17 202.55.191.130

Erh medliin tuluuh allaga urgeljilseer!!! Turd baiga manai gesen yorolgui savnuud ym uhaarmaar ymdaaa!!!

Avatar

Зочин 2020-08-17 107.77.173.33

Хөгшин төгцөг хүргэнээ нюхаад…одоо зээ хүүгээ нюхлаа….

Avatar

зочин 2020-08-17 202.21.100.210

Гарчигаа маш хурдан сольсон байна. Ингээд байвал танай сэтгүүлчдийн алдаан дээр бид цаг алдахгүй шүү дээ

Avatar

зочин 2020-08-17 202.21.100.210

Охиноос төрсөн хүүхдийг зээ гэдэг NEWS.MN сэтгүүлчидээ солих эсвэл халах эсвэл хамсаатнуудаа өөр ажилд томилох цаг нь болсон байна.

Avatar

Зочин 2020-08-17 202.131.244.210

90-ээд оноос өмнө охины ч, хүүгийн ч хүүхдийг "ач" гэдэг байсан. Сүүлийн жилүүдэд охины хүүхдийг "зээ" гэдэг ийм нэг шинэ дүрэм гарч ирсэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж