Назарбаевын зээ хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Назарбаевын зээ хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан 29 насандаа Лондонд нас баржээ. Zakon.kz сайтад мэдээлснээр, түүнийг зүрхний өвчний улмаас нас барсан хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаагаас өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа аж. Тэрбээр 10 хоногийн дараа 30 нас хүрэх байжээ.

Айсултан Назарбаев нь 1990 оны наймдугаар сарын 26-нд Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевын ууган охин Дарига Назарбаев, хүргэн Рахат Алиев нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр 2010 онд Сандхурст дахь Хааны цэргийн академийг төгссөнийхөө дараа Казахстаны Батлан ​​хамгаалах яамны харъяа Тагнуулын ерөнхий газарт нэг жил ажилласан байна.

2020 оны эхээр Айсултан Назарбаев Их Британид улс төрийн орогнол хүссэн тухайгаа зарласан юм. Тэрбээр "Гэр бүлийнхэнд минь дарамт шахалт үзүүлсэн учраас энэхүү шийдвэрийг гаргасан" хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Казахстаны анхны ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхинд донтон, улмаар эмчлүүлж байсан талаар хэвлэлүүд бичиж байв. Тэрбээр Казахстанаас Австри руу зугтсан өөрийн эцэг Рахат Алиевыг шоронд нас барснаас хойш хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Лондон дахь Саутворкийн шүүх Айсултан Назарбаевыг бусдын өмчид хууль бусаар халдаж, цагдаагийн ажилтан зодож, нэг цагдаа хазсан хэргээр шалгаж, нэг жилийн ял оноосон билээ.

Эх сурвалж: ВВС, КР, ZAKON.KZ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж