News агентлаг Долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Гэрлэсэн хосуудын хувьд төлөвлөсөн бүхэн сэтгэлчлэн бүтэх долоо хоног ирж байна. Жишээлбэл та хайрттайгаа хамт орон гэрээ тохижуулахад багагүй мөнгө зарцуулах бололтой. Гэсэн хэдий ч төлөвлөөгүй зардал гарахгүй учир санхүүгийн байдал тогтвортой байх болно. Харин бизнес эрхлэгчдийн ажилд гараг эрхсийн хөдөлгөөн нөлөөлж, гэрээгээ дуусгахад бага зэрэг хугацаа шаардлагатай болно. Тиймээс тэвчээртэй байж, тохиромжтой үеийг хүлээх хэрэгтэй. Ажилтан хонинууд удирдлагаасаа бага зэрэг дарамт, ажлын ачаалал мэдрэх боловч бүтээмж өндөр байх бололтой. Дархлааны тогтолцоо өмнөх өдрүүдээс илүү сайжрах тул та өвчин туслаа ч маш түргэн эдгэж чадах аж.
Үхэр
Гэр бүлтэй үхрүүд хайрттайгаа цуг хотоос гарч хамтдаа дурсамжтай үдшийг өнгөрөөвөл зохилтой. Хамаатнуудтайгаа бага зэрэг асуудал үүсгэж болзошгүй тул сэрэмжтэй байгтүн. Хувийн зардал өснө. Тиймээс ирээдүйгээ бодож шаардлагагүй зүйлд мөнгөө үрэхгүй байх нь зөв. Харин бизнес эрхлэгч үхрүүд тэвчээртэй байж, таатай үр дүнгээ хүлээх хэрэгтэй. Импорт, экспорттой холбоотой ажил эрхэлдэг хүмүүст гадаадад буй түншээс нь таатай санал ирж магадгүй.улирлын чанартай өвчнөөс сэргийлж, ус сайн уун, гараа үргэлж ариутгаарай. Мөн олон хүнтэй, бохир газарт очихгүй байхыг зөвлөе.
Ихэр
Гэрлэсэн ихрүүд хайрттайгаа таарамж муутай байж магадгүй. Тиймээс хайр дурлалаа дахин дүрэлзүүлэх ямар нэг арга бодож олох хэрэгтэй. Харин бизнес эрхэлдэг ихрүүдийн хувьд энэ долоо хоногийн дунд үеэс эхлээд ачаалал ихтэй байх бололтой. Тэр хэмжээгээрээ та ядарч магадгүй ч өдрөөс өдөрт орлогын хэмжээ нэмэгдэх нь танд таатай байх болно. Мөн та энэ үед орлого, зарлагаа маш сайн хянаж, илүү зардал гаргахгүй байвал зохино. Амьсгалын зам тань асуудалтай байгаа бол, эсвэл өвчин туссан бол эмчид хандах шаардлагатай. Цаг алдалгүй эмчилгээ хийлгэж чадвал ирээдүйд тулгарах асуудлуудаас мултрах боломжтой.
Мэлхий
Гэрлэсэн мэлхийнүүд хайрттайгаа түр тар хийж, өө хайх гээд байж магадгүй. Тиймээс хайртдаа аль болох хүлээцтэй хандаж, уураа барих хэрэгтэй. Мөн хэлэх үгээ маш сайн бодохыг зөвлөж байна. Гэр бүлийнхээ ахмадуудыг бүү уурлуулаарай. Энэ долоо хоногт та өөрт төдийлөн хэрэггүй зүйлсийг худалдан авч магадгүй. Тиймээс зарлагадаа анхаарч, аль болох хэрэгцээгүй зүйл худалдаж авахаас зайлсхийгээрэй. Бизнесмэнүүд энэ долоо хоногт ашигтай гэрээ хэлцлүүд байгуулж магадгүй ч захиалсан бараа хугацаанаасаа хоцорч магадгүй. Чихрийн шижин өвчнөөр шаналж яваа бол хоолны дэглэмдээ онцгой анхаарах хэрэгтэй. Эцэст нь энэ долоо хоногт өндөр сэрэмж, болгоомжтой байхыг хүсье.
Арслан
Энэ долоо хоног гэрлэсэн хосуудад тийм ч таатай биш байх нь. Тиймээс та өөртөө болон хайртдаа хангалттай орон зай, цаг хугацаа өгөх хэрэгтэй. Мөн та өөрийгөө хөгжөөх ямар нэг зүйлд мөнгө үрэх бололтой юм. Гэвч энэ долоо хоногийн санхүүгийн байдал нэн тогтвортой байх нь. Импорт, экспорттой холбоотой ажил эрхэлдэг хүмүүс гадаад дахь түншээсээ таатай мэдээ сонсох бололтой. Цаашлаад та гадаадад байгаа түнштэйгээ уулзахаар бяцхан аялал хийж ч магадгүй. Хоол боловсруулах эрхтнүүдийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Мөн хэтэрхий оройтож хүнд хоол идэхээс татгалзах хэрэгтэй.
Охин
Гэрлэсэн хосуудын харилцаанд жижиг сажиг асуудууд үүсэж даамжрах төлөвтэй байна. Эдгээрийг даван туулж чадвал долоо хоногийн төгсгөлд хайрттайгаа хамт романтик цагийг өнгөрөөх сайхан боломж тохионо. Гэр бүлдээ зориулж мөнгө үрэх шаардлага тулгарна. Сайн үйлсэд зориулж мөн мөнгө хандивлах зэргээр энэ долоо хоногт ихээхэн зарлага гарна. Бизнес эрхлэгчид худалдаагаа өргөжүүлж, ажилтан охины ордныхон шаргуу ажиллана. Дунд насны охины ордныхон эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Хууч өвчин сэдэрч болзошгүй.
Жинлүүр
Энэ долоо хоногт жинлүүрийн ордныхон шинэ хүмүүстэй танилцаж хүрээгээ тэлнэ. Санхүүгийн хувьд орлого тань өснө. Шинэ хамтрагч хайж байгаа бизнес эрхлэгчид энэ долоо хоногт амжилттай ажиллана. Ганц бие жинлүүрийн ордныхон эсрэг хүйстэнтэйгээ дотносож ингэснээр хостой болж магадгүй. Холын аялалд гарахгүй байхыг од эрхэс сануулж байна. Мөн эрүүл мэндийн хувьд биеийг доод хэсэг бэртэж гэмтэж болзошгүй байна.
Хилэнц
Гэрлэсэн хосууд хостойгоо хамт энэ долоо хоногт аялаж зугаалан цагийг сайхан өнгөрүүлнэ. Романтик орчин таныг долоо хоногийн турш тойрон хүрээлнэ. Санхүүгийн хувьд орлого тасрахгүй хэвийн байх ч та үргэлжлүүлэн орлогоо өсгөх арга зам хайсаар байх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт илүү шаргуу ажиллах шаардлагатай. Эрүүл мэнд тогтуун хэвийн байна.
Нум
Гэр бүлийн настай гишүүдийн хандлага таныг энэ долоо хоногт залхааж магадгүй ч тэдний үргэлж зөв байдгийг мартаж болохгүй. Тэдэнтэй ам муруйх болон тэднийг аз жаргалтай байлгах гэж хичээх нь хоёулаа таныг ядрааж дуусна. Таныг энэ долоо хоногт олон сорилт хүлээж байна. Та бүгдээс нь дайжиж зугтаах гээд нэмэргүй тул нүүр тулж даван дийлэхийг зөвлөж байна. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.
Матар
Хостой матрын ордныхон харилцаандаа сэтгэл хангалуун байна. Энэ долоо хоногт таны хосын харилцаа гэрлэлт болж магадгүй. Ажилтан матрын ордныхон ажилдаа амжилттай ажиллаж цагтаа ажлаа гүйцэтгэнэ. Энэ таны комдани дах байр сууриа хадгалж үлдэхэд нэн тустай. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэ долоо хоногт илүү шаргуу ажиллах шаардлагатай. Учир нь гэр бүлийн зарлага өсөх төлөвтэй байна.
Хумх
Хумхын ордныхон энэ долоо хоногт дотно хүмүүстэйгээ муудалцаж, үл ойлголцох төлөвтэй байна. Үүнийг цаг тухай бүрт нь шийдэхийг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хувьд элдэв хялбар аргаар мөнгө олох гэж хичээвэл энэ нь эсрэгээрээ таныг алдагдалд оруулах тул хянамгай байх шаардлагатай. Эрүүл мэндийн хувьд халдварт болон улирлын шинж чанартай өвчнөөс сэргийлэх шаардлагатай. Хүндэрч болзошгүй.
Загас
Өөртөө болон өөрийн хайртдаа аль болох хүлээцтэй хандах хэрэгтэй шүү. Учир нь долоо хоногийн сүүлээр та хоёр өөрсдийнхөө алдааг ухаарч, бие биенээ улам илүү хайрлах болно. Хамтдаа гайхамшигтай романтик мөчүүдийг өнгөрөөхдөө бэлдээрэй. Хувийн зардал бага хэмжээгээр өсч магадгүй. Тиймээс илүү зардал гаргахаас зайлсхийгээрэй. Харин бизнес эрхлэгч загаснууд энэ долоо хоногт өрсөлдөгч талаасаа түрүүлж алхахын тулд хичээх хэрэгтэй. Хичээл зүтгэл үргэлж үр дүнгээ өгдөг жамтай учир долоо хоногийн сүүлээр та хүссэн зүйлдээ хүрч чадна. Эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь энэ долоо хоногт ямар нэг асуудал үүсч магадгүй. Тиймээс ямар нэг зүйл буруу санагдвал даруй эмчид хандаарай.
Холбоотой мэдээ