Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ | News.MN

Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал ирэх лхагва гаригт буюу наймдугаар сарын 19-нд болно.

Түүнийг эрх мэдлээ ашиглаж,  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгасан.

Хэргийг шүүх хурал наймдугаар сарын 12-нд товлогдож, шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь ханган, хуралдааныг долоо хоногоор хойшлуулсан билээ.

Одоогоор шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан гэм буруутайд тооцон, УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жил, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгосон юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, Шадар сайд Я.Содбаатар нарын асуудлыг хуулийнхан шалгаагүй өнөөг хүргэсэн нь олон нийтийн шүүмжлэл хүлээсээр байгаа. Учир нь хэргийг шалгах ёстой Авлигатай тэмцэх газар нэгнийх нь хэргийг шалгаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг прокуророор дамжуулж, УИХ-д оруулаад ирдэг хэрнээ нөгөөгийнх нь хэргийг шалгадаггүй, дараад суудаг "бохир" аргаа өөрчлөн бүгдэд тэгш хандахыг сануулсаар байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-16 202.126.88.161

Энэ балайг хурдан шоронд нь хийж хоронгийг нь хураах хэрэгтэй шуу дээ

Avatar

Зочин 2020-08-16 49.0.218.165

арай л цайрцан даварчихсан хүн шүү шудрага шүүхэд итгэж байгаа шүү зохих ялыг нь өгөөд хөрөнгийн хураагаарай

Avatar

Зочин 2020-08-16 59.153.85.79

2 ын хооронд ял өгч нөгөө нь ял эдэлсэн болж жүжиг тоглосоор энэ зуныг барав.Хууль шүүх нь өөрсдөд яг зориулагдчихсан.Өөр улс орнууд маш чанга ял өгч байна ш д.Авилга албан тушаалын хэрэг доод тал нь 5 дээд тал нь бүх насаар нь хорих хүртэл байнаа байна.Тэгэхгүй бол Өө ингэчихэд ч яадаг юм гээд л дараа үеийн авилгачид нь айхаасаа илүү өөгшиж Тэднийгээ бахархан дууриадаг байхгүй юу.

Avatar

Зочин 2020-08-16 202.9.40.136

Үе дамжин удам угасгаа чинь түмний х****л идэх болно…Чи хулгайч…шоронд ял эдлэх ёстой..

Avatar

Батбаяр.Т 2020-08-16 202.9.40.136

ХУЛГАЙЧ ШОРОНД БАЙР ЁСТОЙ…ЧИ ХУЛГАЙЧ…БҮХ ХӨРӨНГИЙН НЬ ХУРАА….

Avatar

Ard 2020-08-16 174.235.6.130

Deelee nomroh tsag Ali deer bolson baisandaa daanch arin haalgadaad baisan yumsan

Avatar

Зочин 2020-08-16 66.181.190.58

5-8 jil batalgaatai.8

Avatar

ЗОЧИН 2020-08-16 139.5.217.246

Цагаан захтнуудын хэргийг үнэн зөв шүүгээрэй энэ Дамбаочир их л далчигнасан хулгайч даа данхайсан 70 жил өгчихөөч бүх хөрөнгийг нь хурааж Улаанчулуутын хогийн газарт наад хулгайчаа амьдруул даварсан гөлөг байна

Avatar

Зочин 2020-08-16 49.0.212.4

МАН-ын хулгайч учраас МАН нма нь хэдэн цаасаар торгосон болоод л өнгөрнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж