Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.16-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

Д.Дамба-Очирыг лхагва гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал ирэх лхагва гаригт буюу наймдугаар сарын 19-нд болно.

Түүнийг эрх мэдлээ ашиглаж,  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгасан.

Хэргийг шүүх хурал наймдугаар сарын 12-нд товлогдож, шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь ханган, хуралдааныг долоо хоногоор хойшлуулсан билээ.

Одоогоор шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан гэм буруутайд тооцон, УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жил, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгосон юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, Шадар сайд Я.Содбаатар нарын асуудлыг хуулийнхан шалгаагүй өнөөг хүргэсэн нь олон нийтийн шүүмжлэл хүлээсээр байгаа. Учир нь хэргийг шалгах ёстой Авлигатай тэмцэх газар нэгнийх нь хэргийг шалгаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг прокуророор дамжуулж, УИХ-д оруулаад ирдэг хэрнээ нөгөөгийнх нь хэргийг шалгадаггүй, дараад суудаг "бохир" аргаа өөрчлөн бүгдэд тэгш хандахыг сануулсаар байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж