Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад ТАЗ хамтарна

Хуучирсан мэдээ: 2020.08.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад ТАЗ хамтарна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад ТАЗ хамтарна

Монгол улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг аж. Тэдний хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, халамж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хамрагдалт, орчин нөхцөл цаашлаад нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон асуудал бий. Улсын хэмжээнд хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 345 буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хуулийн дагуу ААН, албан байгууллагууд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах үүрэгтэй хэдий ч хэрэгждэггүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг бүрдүүлэхээр Төрийн албаны зөвлөл/ТАЗ/-тэй хамтран ажиллаж байгаа аж. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах, орчин бий болгох, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбар зөвлөлийн уялдаа холбоог дээшлүүлэх зэргээр ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж