С.Амарсайхан: Шат шатандаа эрх, үүргийнхээ хэмжээнд ажиллах боломж бүрдэнэ | News.MN

С.Амарсайхан: Шат шатандаа эрх, үүргийнхээ хэмжээнд ажиллах боломж бүрдэнэ

С.Амарсайхан: Шат шатандаа эрх, үүргийнхээ хэмжээнд ажиллах боломж бүрдэнэ

С.Амарсайхан: Шат шатандаа эрх, үүргийнхээ хэмжээнд ажиллах боломж бүрдэнэ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайханаас дараах тодруулгыг хийлээ.


-Та нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр нийслэлд ямар өөрчлөлт авчрах боломжтой гэж харж байна вэ?

-Энэ хууль орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой. Хамгийн түрүүнд орон нутгийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо ямар байх вэ гэдэг нь тодорхой болно. Хоёрдугаарт, ер нь орон нутгийн засаг захиргааны болон төрийн төв байгууллагуудын уялдаа холбоо, эрх мэдлийн зааг нь ямар байх вэ гэдгийг ойлгомжтойгоор хуульчлах юм. Гуравдугаарт, засаглал хоорондын харилцаа ямар байх, хэрхэн хэрэгжүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээрийг шинэчилснээр ажил, чиг үүрэг нь тодорхой болж, энэ хэрээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудыг дорвитой шийдвэрлэх, иргэдийнхээ оролцоог хангах, нутаг дэвсгэр дээрээ дэг журам тогтоохоос авхуулаад оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах орчин, хот төлөвлөлт, хог гээд олон ажлыг зохицуулахад хэн ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ойлгомжтой болгож чадна. Тиймээс энэ хуулийн төслийн агуулгыг өнгөц харж, илээд өнгөрч болохгүй. Тэр дундаа орон нутаг удирдаж байсан, аймаг, нийслэлийн Засаг дарга байсан гишүүд идэвхтэй ажиллах ёстой.

-Төвлөрлийг сааруулахад чиглэсэн ямар зохицуулалт тусгав?

-Эдийн засаг, нийгмийн харилцаа нь ямар байх вэ. Энэ асуултад бид хууль, тогтолцоо талаас нь хариулах гээд байдаг. Гэхдээ эдийн засгийн үр дагавар, иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг үүднээс төвлөрлийг сааруулах талаар ярих ёстой. Ингэхийн тулд дүүрэг, нийслэл ямар эрх мэдэл, үүрэгтэй байх вэ гэдгийг ярих учиртай. Одоо бол сум, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх мэдэлд ямар ч ялгаа алга. Жишээ нь, Улаанбаатарт хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нь газар олгох. Гэтэл дүүргийн болон нийслэлийн Засаг даргаас гадна яам газар олгодог. Цаашлаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар хот төлөвлөлтийн нэг бодлоготой байхад дүүргийн удирдлага үүнээс нь эсрэгээр ажиллаж, газрыг давхцуулан өгдөг. Улмаар хот төлөвлөлт битгий хэл, хог цэвэрлэх болон тохижилтын ажлаа ч хийж чаддаггүй. Эндээс л төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал бий болдог. Тиймээс тухайн шатны Засаг дарга, ИТХ-ын эрх, үүргийг хязгаарлах талаар энд зайлшгүй хөндөгдөнө. Өмчөө захиран зарцуулах эрхтэй гэдэг ч Засаг даргын мэдлийн төсөв нь хүрэлцдэггүй, үнэт цаас гаргаж, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх эрхийг нь Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Энэ мэт олон асуудлыг уг хуульд тодорхой тусгаж, орон нутгийн шат шатанд эрх, үүргийнхээ хэмжээнд л ажиллах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-16 59.153.85.79

Хармааны хулгайч УИХулгайч 2 ын өнгө төрх нь агаар нэгэн буй гэж.Гөлийчөөд Энэ намууд байгаа цагт улс хөгжихгүй .шааж идэж идэж ард нь бидэндээ молиго тайлбар хэлээд л 4 н жил нь өнгөрөө.

Avatar

Зочин 2020-08-16 107.77.173.1

Ouyny Undraagiin hudaldaany toloologch Burgassaihan

Avatar

Нох 2020-08-16 139.5.219.85

Энэ их хурал руу яваад нийслэлийн ард иргэд нэг амсхийсэн билээ

Avatar

Зочин 2020-08-16 66.181.180.33

Наад мангар чинь хот төлөвлөлт, орон нутгийн хөгжил нтр гэж мэдэхгүй өөрч будилсан эргүү

Avatar

Зочин 2020-08-16 202.126.88.42

Хотын захирагчдаа амжилт хүсьe!!!

Avatar

Зочин 2020-08-16 49.0.212.4

Наадах чинь одоо хотын дарга биг болсон. Их хурлын дан дээлт гишүүн болчоод байна тэнэг ээ.

Avatar

СХД-н иргэд 2020-08-16 66.181.164.154

Хотын хөгжил хорооноос гэдэг. Эхлээд хорооны ажилтнуудын боловсрол мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх хэрэгтэй байна даа. Хэсгийн ахлагчдаа боловсролыг нь дээшлүүлж, сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Хороодын хэсгийн ахлагч нар намын харьяаллаар тэтгэвэрт нь гаргахгүй ажиллуулж байна. СХД-н 20-р хороонд хэсгийн ахлагч нар нь тэтгэврийн хөгшид байгаа нь хорооны ажлыг цалгардуулж байгааг нийслэлийн засаг дарга болон удирдлагууд анхааралдаа авч ажиллахыг СХД-н иргэд хүсэж байна.

Avatar

Зочин 2020-08-16 103.229.121.28

Налайх гэж хогийн хонгор шиг газрыг еерчлемеер бна. Симээгуй хот нь хуртэл Тэрэлжийн зам руу орох нь!!!!

Avatar

Зочин 2020-08-16 59.153.85.79

танай налайхыг чинь Амар сайхан л диваажин болгосон гээд та нар бүгдээрээ хошуураа биз дээ одоо юундаа гонгинов

Avatar

xujaagiin b*** doloogch 2020-08-16 103.10.22.48

hujaagaas avilgal awch xotiin ergen toirond baigaa gazruudiig zarj aaligvi awgaitaigaa xuwaaj idcheed xanaxgvi bnu? xujaagiin b*** doloogooch oo

Avatar

Зочин 2020-08-16 107.77.173.61

Энэ чапак царайлсан туучий чинь Нөгөө тэнгэрт тулсан үнэтэй нусан оргилуур босгодог товарищ мөн үү?

Avatar

/*-*/ 2020-08-16 49.0.212.4

Мөн мөн

Avatar

Зочин 2020-08-16 202.126.90.5

иргэн
засаг заиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага ,санхүүжилтийн тухай бодлогыг тодорхойлох асуудлыг цогцоор нь авч үзмээр юм. Сум, аймаг өөрийгөө санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, үүний тулд малын хөлийн татвар, байгалын баялагийн орлогын зарим хэсгийг хусум өөрөө хураах, захиран зарцуулах эрх олгох замаар эмлэг, сургууль , цэцэрлэгээс бусад зардлаа сум өөрөө хариуцан олдог болгох хэрэггтэй юм биш үү. Энэ удаагийн хуулинд сумд өөрийгөө санхүүжүүлэх асуудлын суурийг нь , тавиад цаашид улам гүнзи

Avatar

Ард 2020-08-16 202.126.89.214

Одоо л хот хөгжих боломж гарч ирэх нь дээ.

Avatar

Иргэн 2020-08-16 103.212.116.104

Нам байгаа цагт сайн ирээдүй хэзээ ч ирэхгүй.

Avatar

Иргэд 2020-08-16 66.181.164.154

Энэ үнэн шүү. Аль нэг намын харьяалалтай арын хаалагдсан боловсролгүй юмнууд дүүрэн байна. Хотын хөгжил хорооноос гэдэг уриагаа санаж ажиллаач дээ. Хорооны хүнд сурталтай хэрүүлч авгай нарыг тэтгэвэрт нь гаргаачээ, хотын дарга нараа

Avatar

Зочин 2020-08-16 49.0.212.4

Хотын дарга цэргүүд чинь мөн л намын бууны нохойнууд тул нам нэгт бууны нохойнуудаа янзална аа, ёстой гонж

Avatar

Зочин 2020-08-16 182.160.34.165

Talbai deer dorwoljin chuluu urj togloj baihad medeegui suuj bsn bj yu hutsna ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж