УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш /2020.08.17/ нээнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долдугаар сарын 30-нд ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд хуралдуулах захирамж гаргасан юм.
Тус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тодотгол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл зэрэг нийт есөн асуудлыг хэлэлцэн батлахаар төлөвлөөд буй юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх төслүүд:
- Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
- Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслүүд багтав.
Зочин 2020-08-16 59.153.85.79
Сангийн сайд чинь төсөв тодотгох шаардлага байхгүй гэж хөөрөөд байсан одоо ахиж татвар хөнгөлж мөнгөлж жүжиг тавибал та нар бүр шалдан хоцорчих гээд байна уу.Төсөв идэгчидээ.Муу шалдан юмнууд орж ирээд л мөнгөө голоод 4 жил хэрэлдсэний эцэст та нар яаж тэрбум тэрбумаар хуслаа.?Одоо дараагийн ээлжийнхэн ард түмэнтэйгээ данс дугуйлах гээл байна уу?
Зочин 2020-08-16 59.153.85.79
ШЕР…УИХ_ын доор газар хагарч, эргэж ирэхгүйгээр арилаасай.
Зочин 2020-08-16 59.153.85.79
шулаачидаа 10% иал авья.Дээрэмчин зэрлэг капиталистуудаа сугалаа мугалаа гэж солиороод Төр нь хүртэл ард түмэнтэйгээ казино тоглоод байгаа юм уу хаашаа юм.Энэ татварын систем чинь буруу байна.Хүрэлсүхээ чи шалдан байна.
зочин 2020-08-16 203.91.115.51
эрхэмсэг шинэхэн гишүүдээ та нар хууль тогтоох гэж сууж байгаа шүү үүргээ ухамсарлаарай даа та нар дарга биш ард түмний элч шүү тэнэгэтээд эхнээсээ дарга болчихсон мэт Баярсайхан гэж гаж хүүхэн цэрэг хувцастай аймгийн засаг даргад үүрэг өгөөд ирлээ нтр гэж жиргээд шоудаад хахахахаха хуулиар ямар эрх мэдэл олгогдсоноо сайн унш судал
/*-*/ 2020-08-16 49.0.212.4
Сөнөтүгэй