Эхийн одон хүртсэн олны танил ээжүүд

Хуучирсан мэдээ: 2020.08.16-нд нийтлэгдсэн

Эхийн одон хүртсэн олны танил ээжүүд

Эхийн одон хүртсэн олны танил ээжүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2020.08.15/ олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн гэргий Ч.Хосжаргал нар Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан нь олны анхааралд өртөв.

Мөн энэ удаа олноо “Сайхан сэтгэлт” хэмээн танигдсан Ц.Сувд-Эрдэнэ одон авсан бол хамгийн залуу одонтой ээжээр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн 30 хүрч яваа Ц.Халиун хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлэн өсгөж, одонгоор энгэрээ мялаасан бол хамгийн өндөр настай ээж нь 88 настай буурай байсан юм.

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонг 720 ээжид, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид олгожээ. “Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр гардуулдаг уламжлалтай ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
87
ХөөрхөнХөөрхөн
32
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
23
ХахаХаха
16
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж