Эрх чөлөөт дуучин Шер өөрийн твиттертээ Дональд Трампыг эсэргүүцэж, үзэн яддагаа нээлттэй илэрхийлэн жиргэжээ.
Тэрбээр өчигдөр/2020.08.15/ твиттертээ “Хэрвээ Трамп Геттисбург үндэсний баатруудын оршуулгын газарт үг хэлж, өөрийгөө Линколнтой харьцуулахаар хөл тавих гэвэл түүний хөл доорх газар хагарч, бид түүний муухай царайг дахиж хэзээ ч харахааргүй болоосой. Трамп өөрийгөө дайны цагийн ерөнхийлөгч гэсэн. Харриет түүнийг амбаардаасай” хэмээн жиргэсэн байна.
Жиргээнээс харахад Шер яг ч бүрэн мэдээлэлтэй биш байгаа бололтой. Гэхдээ түүнээс өмнө Трамп Нью Йорк пост сонинд "Цагаан ордонд илтгэл тавихаа, түүний дараа харин Геттисбургт очиж илтгэл тавих боломжтой" гэдгээ ярьсан аж.
Шерийн жиргээг Трампыг эсэргүүцдэг зарим хүмүүс дэмжин сайшаасан ч зарим нь түүнийг хэт нэг талыг барьсан, мэдээлэл дутмаг байсан зэргээр шүүмжилж байгаа гэнэ.
Сүүлийн үед Шер Трампын эсрэг дуу хоолойгоо идэвхтэй өргөж байгаа билээ. Жишээ нь тэрбээр Трампыг 160 мянга гаруй америкчуудыг цар тахалд нэрвэгдүүлэн тарчлааж алсан хэмээн буруутгасан юм. Мөн өнгөрсөн жил тэрбээр Трампыг шоронд орж, тэндээ хүчирхийлүүлээсэй хэмээн жиргэж байсан юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ