Монгол охид Дэлхийн цомын эзэн болжээ | News.MN

Монгол охид Дэлхийн цомын эзэн болжээ

Монгол охид Дэлхийн цомын эзэн болжээ

Монгол охид Дэлхийн цомын эзэн болжээ

Дэлхийн даамын холбоо /FMJD-ноос цахим хэлбэрээр зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монгол охид тодорчээ. Бүтэн хоёр сар үргэлжилсэн тэмцээний финалын тоглолт өчигдөр /2020.08.15/ шөнө Монголын цагаар 23.00 цагт болж, өндөрлөжээ.

Тэмцээний эхний шатанд 11 орны эмэгтэйчүүд тойргийн журмаар тоглосон байна. Монгол Улсын тамирчид Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Тэмцээний шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4 оноогоор тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорчээ. Даамын хүчирхэг гүрнүүдийг ээлж дараалан хожсон Монголын багийн талаар даамын мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” гэх зэргээр дүгнэснийг багш дасгалжуулагч нар нь дуулгалаа.

Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Э.Хүслэнгийн хувьд өнгөрөгч 2019 онд Турк улсад болж буй 100 буудалт даамын ДАШТ-ний охидын 11-13 насны ангилалд 15 оноо /6 хожиж, 3 тэнцсэн/-гоор Дэлхийн аварга болж байсан удаатай. Тэрбээр Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд Дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байв.

Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Э.Хүслэн

Харин Б.Мөнхжингийн хувьд 14 насандаа насанд хүрэгчдийн Улсын аварга болсон бөгөөд Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин юм. Түүий ирэх Б.Анужин нь мөн энэ тэмцээнд амжилттай оролцсон ажээ.

Монголын багийн бүрэлдэхүүн
1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070
2. Энхболдын ХҮСЛЭН – Дэлхийн даамын холбооны мастер, 2070
3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН – Дэлхийн даамын холбооны мастер, 2041
4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023
5. Баатархүүгийн МӨНХЖИН – Дэлхийн даамын холбооны мастер, 2020
6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005
7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ – Дэлхийн даамын холбооны мастер, 2001
8. Баатархүүгийн АНУЖИН – Спортын мастер, 1989

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оогий 2020-08-16 202.126.88.208

Алдаатай хүн ойлгохын арга алга. Бүх өрсөлдөгчдөө ялаад аварга болсон охиддоо баяр хүргэе! Төр засаг нь мэдэж байгаа юу?

Avatar

Б. Одгэрэл 2020-08-16 66.181.161.109

Баатархүүгийнхээ 2 ихэр охинд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Avatar

Bataa 2020-08-16 202.126.89.207

Ta nartaa bauarlaa

Avatar

zochin 2020-08-16 98.206.15.23

p**a iim saihan medeeg ingej holij hutgaj oruulj baidag mansuurtsan p**a baijdee..Mongoliin zasagiin gazar, kompaniud oyunii sportod hurungu oruulaachee.Olon ulsad undesnii buhiin avarga arslanguudiig chon hen ch tanihgui.Harin ene oyunii sportiin zaluus l mongoliin neriig delhiid gargaj bna.

Avatar

Ч 2020-08-16 66.181.187.188

Монголын ирээдүй болсон хүүхдүүд мань гялалзаж байна. Нөгөө УИХ, ЗГ төр засгийн байгууллагууд улс орноо хөгжүүлэх нөхдүүд хаан явж байна? Идэж уугаад л газраа зарад л …. хуувилдаад л . Харин хүүхдүүдэд зарцуулж буй хөрөнгө мөнгө нь ДНБ-ийн 0 % тэнцэж байна. Зарцуулж байгаа хөрөнгө багшийн цалин , байшин, халаалт, НД гэх …. хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд зарцуулж буй мөнгө маш хомс байна

Avatar

Зочин 2020-08-16 43.228.130.231

Ухаант монгол охиддоо баяр хүргье. Дэлхийн аваргын олон олон удаагийн амжилтын эзэд байх болтугай.

Avatar

Зочин 2020-08-16 103.212.117.29

АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-08-16 202.9.40.129

Хэсгээсээ 4-р шалгаоаад цааш нь яасан юм бэ. Ямар багтай тоглож хожсон юм уу яасан юм . Маш ойлгомжгүй согтуу хүн ярьэ байгаа юм шиг бичжээ. хагас шигшээд Украйн орос хоёрын нэгэнтэй нь тоглож финалд энэ хоёрын нэгэнтэй нь тоглосон юм шиг байна даа

Avatar

Монголын оюунлаг үрсээрээ бахархагч 2020-08-16 66.181.161.125

Хэсгээсээ 4р байраар шалгараад БНХАУ-тай таарч 6:2, 8:0 – р хожиж, ОХУ-ын хүчирхэг багийг 4:4, 7:1-р буулган авч, аваргын төлөө Беларусь улсын багийг 5:3, 4:4 өөр хожиж ийнхүү Аварга боллоо.

Avatar

Зочин 2020-08-16 202.126.88.208

Ямар их алдаатай бичдэгийм бэ? Мөнхжингийн ирэх ч гэх шиг. Мөнхжин Анужин 2 ихэр охид байгаам. Ийм оюунлаг хөөрхөн хүүхдүүд маань ёстой бор зүрхээрээ л тэмцэж явна даа, ямар ч дэмжлэг урам байхгүй. Тэгсэн ч гэсэн ингээд цойлоод л явж байна, бүгдийг нь хожоод дэлхийн цомын эзэд боллоо, төр засаг маань мэдсэн үү

Avatar

Зочин 2020-08-16 66.181.161.125

Оюуны спортыг дэмжиж ивээн тэтгэх хүн ховор байдаг нь харамсалтай.

Avatar

Зочин 2020-08-16 202.9.40.129

тамирчиддаа баяр хүргье. Оюуны спортод монголчууд сайн гэдгийг дэлхийн тавьцанд баталсан та нартаа их баярлалаа. Яасан их алдаатай нийтлэл вэ

Avatar

Зоч 2020-08-16 66.181.161.57

Учир нь ерөнхийлөгч нь бөх, уих-н гишүүд нь бөх, том гарын луйварчид байдагаас.. Хэрвээ гишүүдийн ядаж тал нь шатар даамны хоббитой, шударга сэтгэлтэйбол… Сонгогчид нь хэдэн цаасанд хуурагдаж хормойгоо дэвсдэггүй бол…

Avatar

mongol 2020-08-16 66.181.178.234

Bayar hurgie ohiduuddaa ulam ih amjiltiig husie

Avatar

Зочин 2020-08-16 64.119.24.146

Одоо нөгөө махан толгойт бөхчүүдэд өгөөд байдаг Ланд, байрнуудаа энэ дэлхийн аваргад өгөх хэрэгтэй л дээ

Avatar

Зочин 2020-08-16 203.91.115.47

Ийм толгой нь ажилладаг хүмүүсийг дэмжихгүй дээ.

Avatar

Зочин 2020-08-16 66.181.161.86

Монголчууд иймэрхүү юмандаа сайн, ер нь оюуны потенциаль өндөртэй гэдэг нь дэлхийн хэмжээнд харагдаад байдаг ч ядуу орон хэвээрээ байгаад байдаг нь гайхмаар.

Avatar

Зочин 2020-08-16 64.119.24.146

учир нь Монголыг удирдаж байгаа нь мулгуу, ш****, хар массууд удирдаж чадалтай ухаантайчуудаа шахаж байгаа учраас тэр

Avatar

zochin 2020-08-16 150.129.143.4

GAYKHALTAY , HURAI HURAI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж