А.Амбасэлмаа: Хяналтад байсан эх амаржиж, охинтой боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.16-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: Хяналтад байсан эх амаржиж, охинтой боллоо

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Saturday, August 15, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.16/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

АНУ-ын судлаачдын хийсэн судалгаагаар худал хуурмаг мэдээлэлд өртсөн улсыг АНУ, Энэтхэг улс тэргүүлж байгаа бол хамгийн үнэн бодит мэдээллээр хангаж буй улсад Монгол Улс багтсан байна. Мөн АНУ-ын эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг бүтээсэн бөгөөд энэ оношлуур нь нэг дор 92 хүнээс сорьц авах боломжтой ажээ. АНУ-ын Зүрхний нийгэмлэгээс коронавирусийн халдвар авч эдгэсэн хүмүүсийн зарим нь зүрхний архаг өвчнөөр өвдөх тохиолдол гарч байна гэдгийг мэдээлжээ.

Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 544 хүн шинээр орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3626 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 34 их эмч, 84 резидент эмч, 110 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 13 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 151 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр Чех, Япон улсаас Монгол Улсын гурван иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт гурван иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны наймдугаар сарын 15-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, лабораторид нийт 627 хүнд шинжилгээ хийхэд бүх хүнээс вирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүн, наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 265 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүн, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн 18 тээврийн жолооч, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 23 жолооч, сувиллын ажиглалтад байгаа 32 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн хүн эдгэрч гарч байна. Тэд 34, 29, 35, 33 настай долдугаар сарын 14-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн энхийг сахиулагчид. Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 298 болж байна. Үүнээс 276 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 48 хүн сувилалд, 21 хүн гэрт, 207 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

Одоо ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-ийн эмчлэгдэж буй хоёр хүний бие хүндэвтэр, 20 хүний бие хэвийн  байна. ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад 45 хүн байна.

Өнөөдөр өглөө 08.00 цагт тусгаарлан ажиглалтын байрнаас нэг жирэмсэн эмэгтэй  ХӨСҮТ-д ирж, амаржиж, 3.400 грамм жинтэй, 54 см охинтой боллоо.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн бусад орнуудад өндөр байна. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэхийг ард иргэдээсээ хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж