Ирландын аялал жуулчлалыг хөгжүүлэх газрын дарга Майкл Каули коронавирусээс сэргийлэх зөвлөмж дэглэмүүдийг үл тоон амралтаараа Италид очиж амарсныхаа төлөө огцорчээ.
Тэрбээр энэ тухайгаа өчигдөр/2020.08.15/ мэдэгдээд Ирландын аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд өөрийнх нь алдаа саад тотгор болохгүй байгаасай гэсэндээ огцорсон хэмээжээ.
Каулигийн энэ үйлдэл нь аялал засгийн газрын цар тахлын үед зайлшгүй шаардлагатай биш бол улсаас гадагш гарахгүй байх зөвлөмжийг үл тоосон хэрэг юм. Зөвхөн засгийн газар төдийгүй Каулигийн даргалдаг аялал жуулчлалыг хөгжүүлэх газар ч мөн ард иргэдийг гадагш аялалгүй гэртээ байхыг идэвхтэй уриалж байсан юм.
Харин түүнийг Италид аялж яваа талаар анх Ирландын бие даасан сонин мэдээлсэн нь Каулигийн удирдлагуудын чихэнд хүрчээ. Удалгүй Каули руу Аялал жуулчлалын сайд Катерин Мартин залгаж, түүнд урам хугарснаа хэлсэн байна. Тэрбээр “Би аялал жуулчлалыг хөгжүүлэх газрын дарга Италид амарч явааг мэдээд маш их урам хугарсан. Тэгээд би түүн рүү залгахад тэр өөрөө огцрох санал гаргасныг нь би зөвшөөрсөн юм” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-08-16 59.153.113.125
Огцрохоо мэдсээр байж тэнэж явдаг гэхээр бас л асуудалтай гар юм даа.
Зочин 2020-08-16 66.181.181.219
Нөгөө ө г з ө г одбаяр чинь бүр ажилаа өгөхгүй гэж гүрийгээ биз дээ…. ха ха…
Zochin 2020-08-16 64.119.18.141
Es zyitei baih gej uu iig l heleh baih Manaid bol esregeeree ogtsor gevel Maichi geed salaavch uguh bailgyi.
Зочин 2020-08-16 49.0.212.4
Яг соц нийгмийн үеийн гуанзны эрхлэгчийн онигоо шиг. "Үйлчлүүлэгч: – Энэ хоол чинь идэхийн аргагүй хөгийн юм байна, танай гуанзны эрхлэгч хаана байна, дуудаад ир, гэтэл тогооч нь: – Манай эрхлэгч урд талын гуанзанд очиж үдийн хоолоо идэхээр явсан" гэдэг шиг.
Зочин 2020-08-16 64.119.20.183
Manai b*** bazdag nohor ajlaa hiiseer l bgaa yu? Ynen dampuu uls yum daa Mongol gej
зочин 2020-08-16 203.91.115.38
Монголд эсрэгээрээ коронатай газраас ар өврийн хаалга хэрэглэж чичирсээр байгаад хүрч ирээд УИХ-ын гишүүн болчихно эсхүл дэд сайд үнэхээр бүх юм барууны эсрэг байдаг улс тэгсэн мөртлөө ардчилал эрх чөлөө нтр гэж их солиорно оо