Ирландын аялал жуулчлалыг хөгжүүлэх газрын дарга Майкл Каули коронавирусээс сэргийлэх зөвлөмж дэглэмүүдийг үл тоон амралтаараа Италид очиж амарсныхаа төлөө огцорчээ.
Тэрбээр энэ тухайгаа өчигдөр/2020.08.15/ мэдэгдээд Ирландын аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд өөрийнх нь алдаа саад тотгор болохгүй байгаасай гэсэндээ огцорсон хэмээжээ.
Каулигийн энэ үйлдэл нь аялал засгийн газрын цар тахлын үед зайлшгүй шаардлагатай биш бол улсаас гадагш гарахгүй байх зөвлөмжийг үл тоосон хэрэг юм. Зөвхөн засгийн газар төдийгүй Каулигийн даргалдаг аялал жуулчлалыг хөгжүүлэх газар ч мөн ард иргэдийг гадагш аялалгүй гэртээ байхыг идэвхтэй уриалж байсан юм.
Харин түүнийг Италид аялж яваа талаар анх Ирландын бие даасан сонин мэдээлсэн нь Каулигийн удирдлагуудын чихэнд хүрчээ. Удалгүй Каули руу Аялал жуулчлалын сайд Катерин Мартин залгаж, түүнд урам хугарснаа хэлсэн байна. Тэрбээр “Би аялал жуулчлалыг хөгжүүлэх газрын дарга Италид амарч явааг мэдээд маш их урам хугарсан. Тэгээд би түүн рүү залгахад тэр өөрөө огцрох санал гаргасныг нь би зөвшөөрсөн юм” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ