Солонготын даваа-Завханы Их-Уулын хатуу хучилттай замаас Хөвсгөлийн Жаргалант сум хүртэлх 27 км сайжруулсан замын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Цаашид Жаргалант-Төмөрбулаг-Мөрөн чиглэл, Жаргалант-Галт сум чиглэлд замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр босоо тэнхлэгийн аялал жуулчлалын гол зам болох боломжтой хэмээн албаныхан үзэж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 километр замын ажлыг "Хөвсгөл зам" компанийн 60 гаруй ажилтан, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. Энэхүү замыг сайжруулснаар Завхан аймгийн Их-Уул сум болон Улаанбаатар хотын чиглэлд зорчих Солонготын даваатай холбогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, 27 километр замыг сайжруулж Улаанбаатар хот орох хатуу хучилттай замтай шууд холбож байна. Мөн тус сум орон нутгийн төсвийн 16.3 сая төгрөгөөр нэгдүгээр багт хоёр чиглэлд орон нутгийн чанартай зам арчлах, засварлах ажил гүйцэтгэж байгаа аж.
А.СҮРЭН
Иргэн 2020-08-16 202.126.89.194
Энгийн ойлгомжтой бичиж байл даа.
зочин 2020-08-16 202.21.100.210
Товчхон хэлэхэд Босоо тэнхлэгийн зам холбогдоход ойрдож байна болооо
Зочин 2020-08-16 59.153.115.56
Завханы Их-Уул сумаас Жаргалруу тависнаас Шинэ-Идэр Мөрөнлүү тавьсан бол улс орон , ард иргэддээ , аялал жуулчлалд хэд дахин илүү хэрэгтэй байсан юм даа . Жаргалаас одоо Шинэ-Идэр Мөрөнлүү дахиа л маш хатуу чулуурхаг бартаа нугачаа ихтэй замаараа нүдүүлнэ .
Зочин 2020-08-16 137.220.36.70
Saijruulsan zamiig bol medenee nasgui ed gsnts 2 boroo oroo l heden tom hon msshin yavaa l evdreed duusna ene bol tusvin munguur togloj bgaa yavdal shvv huvsgul zavhan 2 g holboh l bsan bol hatuu huchiltaar l hiil dee deer ni khuvsguliin oron nutgiin umchit compani barij bgaa ch geh aimgiin tuviinhuu zamiig oligtoi yanzalj zasaj chadahgui bjiij
Зочин 2020-08-16 103.26.194.103
ЯМАР ИХ НУРШАА МЭДЭЭ ВЭ ? МЯНГАНЫ ЗАМЫН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГТ БУЛГАН ХОТЫГ ХОЛБОХ ГЭЭД Л БОЛОО ЮМЫГ .
Ээ чааваас 2020-08-16 202.126.88.55
Ишшш фязда 21-р зуунгараад 20 жил болж бхад сайжруулсан нэртэй нэл нүх болдог овоолсон шороо тавьж ч бх гэждээ
citizen 2020-08-16 202.9.40.160
Ahiad ooroor hel dee
Зочин 2020-08-16 203.169.49.120
Автозамын засварын тухай мэдээндээ газрын зурагийг нь оруулж байл даа … news.mn ээ?
Зочин 2020-08-16 202.9.46.248
newsmn chadahguie hhehe