Солонготын даваа-Завханы Их-Уулын хатуу хучилттай замаас Хөвсгөлийн Жаргалант сум хүртэлх 27 км сайжруулсан замын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Цаашид Жаргалант-Төмөрбулаг-Мөрөн чиглэл, Жаргалант-Галт сум чиглэлд замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр босоо тэнхлэгийн аялал жуулчлалын гол зам болох боломжтой хэмээн албаныхан үзэж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 километр замын ажлыг "Хөвсгөл зам" компанийн 60 гаруй ажилтан, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. Энэхүү замыг сайжруулснаар Завхан аймгийн Их-Уул сум болон Улаанбаатар хотын чиглэлд зорчих Солонготын даваатай холбогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, 27 километр замыг сайжруулж Улаанбаатар хот орох хатуу хучилттай замтай шууд холбож байна. Мөн тус сум орон нутгийн төсвийн 16.3 сая төгрөгөөр нэгдүгээр багт хоёр чиглэлд орон нутгийн чанартай зам арчлах, засварлах ажил гүйцэтгэж байгаа аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ