Маргаашаас автомашины дугаарын хязгаарлалт зөрчвөл торгоно

Хуучирсан мэдээ: 2020.08.16-нд нийтлэгдсэн

Маргаашаас автомашины дугаарын хязгаарлалт зөрчвөл торгоно

Маргаашаас автомашины дугаарын хязгаарлалт зөрчвөл торгоно

Тээврийн цагдаагийн албанаас наймдугаар сарын 17-ноос автомашины дугаарын хязгаарлалт зөрчвөл торгууль ногдуулна гэдгийг мэдэгдээд буй. Ингэснээр дугаарын хязгаарлалт зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах гэнэ.

Дугаарын хязгааралт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд дугаарын хязгаарлалтын бүсэд орсон газруудад тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцохгүй. Үүнд дараах газрууд хамаарч байна.

  ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХ БҮС

  • Дэнжийн 1000-ын уулзвар, 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас дотогш дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцох хориотой.
  • Сансрын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэл болон Офицеруудын ордны тойрог, Чулуун овоо, Дүнжингарав захын уулзвар зэрэгт хамаарах замд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
  • Home plaza-гийн уулзвар, 120 мянгатын уулзвар, МИС-ийн уулзвар, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулвараас хойш чиглэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх тул хөдөлгөөнд оролцох хориотой.
  • Саппорогийн аюулгүйн тойрог бүхэлдээ дугаарын хязгаарлалтад хамаарах бөгөөд тус уулзвараас хойш 3,4 дүгээр хорооллын эцсийн зам болон Өргөө кино театрын уулзвараас Тасганы овооны уулзвар зэрэг нь дугаарын хязгаарлалтын бүсэд хамаарна.Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “НИТХ-ээс тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хуульд өөрчлөлт орсны дагуу  Засаг дарга тогтоодог болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан өнөөдөр дараах захирамжийг гаргалаа. Тодруулбал, өмнө нь ажлын өдрүүдэд үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өмнөх захирамжийн бүсчлэлийг мөн хэвээр үлдээсэн. Хязгаарлалт тогтоосон цэгүүдийн захын хэсгүүд дээр нийтийг хамарсан томоохон авто зогсоолыг байгуулах газрын асуудлыг нь судалж байна. Ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэнэ.

    Жолооч хязгаарлалттай бүсэд орж ирэхээс өмнө машинаа тухайн зогсоолд байрлуулаад тэндээсээ явах чиглэлийн автобусдаа суугаад ажилдаа явах боломжоор хангахыг хичээж байна. Шинэ захирамжтай холбоотойгоор дугаарын хязгаарлалт, авто замын нэгдүгээр эгнээг зохицуулсан журмыг бид баталж буй. Тус журамд тодорхой хэд хэдэн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулахгүй, нэгдүгээр эгнээгээр зорчиж болохоор нөхцөлүүдийг зааж, тусгасан.

    Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл, жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл, гадаад улсад бүртгэлтэй болон гамшиг ослын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан тээврийн хэрэгслүүд, түргэн муудах хүнсний түгээлтийн үйлчилгээ явуулж буй ААН-ын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Гэхдээ заавал Замын хөдөлгөөний, инженер, зохицуулалтын газраас зөвшөөрөл олгосны дагуу хөдөлгөөнд оролцуулах боломжийг нь хангаж өгөхөөр зохицуулсан” гэлээ.

    ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.ЭНХБОЛД:

    -2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-д Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг Нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хөдөлгөөний дүрэм нийцүүлэн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож болно гэж заасан. Энэ эрхийн хүрээнд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулсан. Наймдугаар сарын 17-ны өдрөөс хяналтууд бүрэн хийгдэнэ.

    Өнгөрсөн 2019 онд дугаарын хязгаарлалтын бүс  гэсэн тэмдэг шинээр авто замын тэмдэгт нэмэгдсэн. Дугаарын хязгаарлалтын төгсгөл гэсэн тэмдэг таны явж буй замд таараагүй бол тухайн хязгаарлалт мөрдөгдөж байгаа бүс дотроо зөрчиж байна гэсэн үг. Дугаарын хязгаарлалтын бүс тэмдгийг нийслэл хотын бүсүүдийн эхлэл хэсэг дээр байршуулж дууссан. Дугаарын хязгаарлалт үйлчлэх таван бүс нь 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж