БИДНИЙ ТУХАЙ: Монгол тамирчдын цусанд тулааны авьяас өвлөгдөн үлджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

БИДНИЙ ТУХАЙ: Монгол тамирчдын цусанд тулааны авьяас өвлөгдөн үлджээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол тамирчдын цусанд тулааны авьяас өвлөгдөн үлджээ

Дагестан улс дэлхийд холимог тулааны урлагаараа алдартай. Монголын дасгалжуулагч, тулаанчид ч тэднээс дутахгүй амжилттай яваа талаар “Asia MMA” онцолсон байна.

Сэтгүүлч Антонио Грейсфо “Монголын дасгалжуулагчид, тулаанчид эх орноо шинэ Дагестан болгохыг хүсч байна" нийтлэлийнхээ эхэнд дасгалжуулагч Зоркий буюу Улаанхүүгийн Зоригтыг онцлоод, Монголд 10 жилийн өмнө буюу 2010 оноос холимог тулааны урлагаар хичээллэх болж, дөрөв, таван залуу бэлтгэл хийн, зөвхөн Азийн тэмцээнд оролцдог байсныг тэмдэглэжээ.

Зоркий хэлэхдээ “Холимог тулаанаар дэлхийд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй гэх бодлыг Н.Жадамба (Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг)-ын ялалт өөрчилсөн. Тэрбээр Монголын холимог тулаанчдаас хамгийн анх хөнгөн жингийн “ONE Championship”-д ялалт байгуулсан. Түүний ялалт монгол тамирчдад олон улсын тавцанд гарч, амжилт үзүүлэх итгэл найдварыг төрүүлсэн. Жадамбаа бол Монголын холимог тулааны урлагийн нүүр царай юм” гэжээ.

Сэтгүүлч Антонио Грейсфо нийтлэлдээ мөн Дэлхийн самбо бөхийн мөнгөн медальт Мөнхбаясгалангийн Дорждэрэм, Жүдо, самбо, гардан болон холимог тулааны мастер Хүүхэнхүүгийн Х.Амартүвшин, ОУХМ, ROAD FC тамирчин Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ, Холимог тулааны мэргэжлийн тамирчдын “UFC”-д Монгол Улсаас анх удаа хөл тавьсан “Team Tungaa”, “One team” клубын тамирчин Д.Батгэрэл, Монголын "Zorky’s MMA" клубын тулаанч Золцэцэгийн Шинэчагтага нарыг онцолсон байна.

Тэрбээр “Монгол тамирчдын цусанд нэгд, тулааны авьяас өвлөгдөн үлджээ. Учир нь тэдний өвөг дээдэс Чингис хаан. Хоёрдугаарт, тэдний өссөн орчин. Монгол маш эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -40 хэм хүрдэг, зундаа +30 хэм хүрэх нь ч бий. Энэ нь монгол хөвгүүдийг багаас нь идэр чийрэг, оюуны болон бие махбодын хувьд хүнд сорилтыг даван туулах чадвартай, хатуужилтай эрс болгон өсгөдөг ажээ” хэмээн бичжээ.

Эх сурвалж: ASIA MMA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж