Коронавирусийн талаарх ташаа мэдээллээс болж 800-гаад хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

Коронавирусийн талаарх ташаа мэдээллээс болж 800-гаад хүн нас баржээ

Коронавирусийн талаарх ташаа мэдээллээс болж 800-гаад хүн нас баржээ

Энэ оны эхний гурван сард шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх ташаа мэдээллээс болж 800 орчим хүн нас барсан талаар судлаачид мэдээлжээ. Нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар “Tropical Medicine and Hygiene” сэтгүүлд дурдсан байна.

Тухайлбал, метанол эсвэл спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис нь вирус устгадаг гэсэн ташаа мэдээлэлд итгэсэн олон хүн иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас хордон амиа алджээ. Мөн их хэмжээний сармис идэх, амин дэм ихээр хэрэглэх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам гэсэн зөвлөгөөг дагасан олон хүн эрүүл мэндээрээ хохирсон талаар судлаачид тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: ВВС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж