“Миний хүү аав нь ирлээ…”

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

“Миний хүү аав нь ирлээ…”

Надад энэ өгүүллэг маш их таалагддаг.
Эмэгтэй хүн янз бүрийн ааш аяг гаргаж байснаас үүн шиг л зоригтой,
тууштай байвал жинхэнэ эмэгтэй хүн болох ч юм шиг.

Гэхдээ амьдрал дээр ийм зан гаргах бүсгүйчүүд хэр олон бол?

Зохиогч O.Баяраа

                                               Нэг л амьдрах хорвоо

Үдэш

Цагийн зүү чаг чаг хийн
урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүүг ширтэн, орцонд чимээ гарах
бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй
хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж
ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ
гээгээд иржээ. Чимээгүйхэн алхалсаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх
түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан
тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг
тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхлөө. Урьд нь нарийхан мэт
санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана.
Нуруунд нь хүрч ядан байхдаа тэр түүнийх биш харин өөр хүнийх болсныг мэдэрч
бүлээн нулимс шанхыг нь даган урсахад өөр бүсгүйн нялуун сүрчигний үнэрт
ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд
ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь үүдэнд оровч гаравч хүлээж байдаг
тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бүсгүй айж байлаа. Би чамайг хэзээ ч
өөрөөсөө явуулахгүй, чи минийх гэж бүсгүй шивнээд унтахыг хичээв.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж