Хүн яагаад зөнөдөг вэ? | News.MN

Хүн яагаад зөнөдөг вэ?

Хүн яагаад зөнөдөг вэ?

Хэрхэн урт наслах вэ? Хүн өдөр бүр хооллоод, хөдөлгөөн хийгээд байвал 120 хүртэл наслах боломжтойг эрдэмтэд мэдээлдэг. АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшингийн хэлснээр, хүний тархи үхдэг байна. Өөрөөр хэлбэл бага багаар үхсээр байгаад зөнөгөрдөг. Биологийн үхэл нь зөнөгрөл буюу тэнэг болоод үхэх бөгөөд нэг ёсондоо нас дээр гарсан хүн таньдаг хүнээ танихаа байдаг нь тэр аж.

Зөнөх, мартах өвчнөөр шаналах иргэдийн тоо нэмэгдэж, эрс залуужсаар байгаа судалгаа гарчээ. Сүүлийн үед залуусын дунд мартамхай болох тохиолдол нэмэгдсэн байна. Иймд:

  1. Та мартах, зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжинд тархиа удирдаж сурах хэрэгтэй. Зөнөх өвчин тусах шинж тэмдэг илэрвэл эхлээд хувь хүн жирийн байдлаа алдана. Юм бичиж авахаасаа илүү тогтоож сурах хэрэгтэй. Энэ нь мартах, зөнөх өвчнөөс хамгаална. Тогтоох үйл явц тархинд эерэгээр нөлөөлдөг.
  2. Муу мэдээлэл хүлээн авахаас татгалзаж, тархиа зөвхөн аз жаргал, баяр баясгалангаар дүүргээрэй. Эерэг байдал тархийг залуужуулдаг.
  3. Ихэнх цагаа ухаалаг утас, компьютер болон зурагт үзэхэд зарцуулахаас зайлсхий. Ухаалаг эд зүйл тархийг гэмтээх эрсдэлтэй.
  4. Үргэлж залуугаараа байхын тулд та адал явдалтай ном уншиж, тархиа баясгах хэрэгтэй. Үнэтэй эмчилгээний оронд ном таны тархийг залуужуулж, олон талаас харж, үнэлэлт дүгнэлт хийхэд тусдагийг санахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-15 49.0.218.165

миний л бодол гээд биччихээч дээ хөгшөөн

Avatar

Зочин 2020-08-15 203.91.115.47

Энэ эрдэмтэн буруу зөрүү ярьсан уу, эсвэл сэтгүүлч зохиож, найруулаад сонин хачин юм биччихсэн үү? Шинжлэх ухаан одоо хүртэл шалтгааныг нь олоогүй л байгаа шүү.

Avatar

зочин 2020-08-15 203.91.115.38

1988 онд Монгол Улсад залуусын дунд брейк данс (бүжиг) их моодонд ороод залуучууд их бүжиглэдэг байж билээ тэр үед коммунист үзэл сурталчид энэ бүжгийг хийвэл үе мөчний өвчтэй болдог гэж сурталдадаг байлаа яг тэрэн шиг ухаалаг эд зүйл тархи гэмтээдэг гэхийн яахаараа Монгол Улсын эрдэмтэн мэргэд гэхээр заавал дундад зуунаараа сэтгэж байдаг байна аа

Avatar

Зочин 2020-08-15 75.155.149.227

Ухаалаг эд зүйл тархийг гэмтээх эрсдэлтэй…. xa xa!

Avatar

Зочин 2020-08-15 185.220.100.253

— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ZOCHIN 2020-08-15 180.150.83.201

hun zunuhguin tuld , HUZUR TOGLO, SHATAR TOGLO , DAALUU TOGLO OYUN UHAAN CHINI SERGEEGDEED L BNA. ENE BOL YG UNUENSHUU.

Avatar

Зочин 2020-08-15 202.9.47.7

үгийн сүлжээ бөглө ном сайн унш инээ

Avatar

Зочин 2020-08-15 202.9.46.40

Эрхэм доктор гуйагаас one вопрос өөрөө хариулвал зүгээр байна. Ухаалаг утас, компьютер яг яаж зөнөг өвчин үүсгэж байгааг хэн хэзээ хаана ямар аргачилалаар судалсан юм бэ? Нийтээрээ хэрэглэдэг болоод зөнөг өвчиний шалтгаан болж өвчилсөн хүн нь хаана байна, хэдэн хүн байна, Компьютер хүний тархинд яг яаж нөлөөлж зөнөгрүүлж байгааг олж тогтоосон судалгаа хаана байна. Би олж уншая. Линкийн тавина уу? Байхгүй бол худал юм ярьж эрдэмтэн хүний нэр хүнд бүү унагаагаад бай.

Avatar

Зочин 2020-08-15 182.160.1.133

за, байз сая яг нэг юм асуух гэж толгойд орж ирснээ алга болчлоо. ядаж байхад яг хажууд рекламан дээр нэг хүүхэн гарч ирж хүн самууруулаад. би юу уншиж байлаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж