МЭНДЧИЛГЭЭ | News.MN
МЭНДЧИЛГЭЭ

Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууд та бүхэндээ “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн  баярын мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирсэн та бүхэнтэйгээ өргөн хүрээнд хамтран ажиллах болсон нь өндөр үүрэг хариуцлага, нэр төрийн хэрэг гэж ойлгож байна. Эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай ажиллагааг хангах, эх үүсвэрийн бүтцийг оновчтой болгох, салбарын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зайлшгүй хийх шаардлагатай олон ажлууд биднийг хүлээж байна.

Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байна. Мөн одоо ажиллаж байгаа цахилгаан дулааны станцуудын өргөтгөл болон шинэ эх үүсвэрүүдийг  бүс нутгийн хэрэглээтэй холбох магистраль шугам, дэд станцуудыг  барих ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж байна.

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох зорилгоор бага чадлын нарны үүсгүүрийг  суурилуулж  өрх бүрийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч  болгох зорилт тавьж байна.

Салбарын үнэт зүйл болсон хөдөлмөрийн хамт олондоо ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-08-15 122.201.24.10

Монгол улсын хөгжлийн үндэс болсон эрчим хүчний салбарынхандаа ажлын арвин их амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-08-15 49.0.212.4

Энэ чинь одоо бас аль газрын авилгалч вэ?

Avatar

Зочин 2020-08-15 185.220.100.253

— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-15 103.229.120.3

Салбарын үнэт зүйл болсон хөдөлмөрийн хамт олондоо ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж