Монгол Улсын орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сарын 15-ны өдөр товлогдсон. Хуульд заасны дагуу тус сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эвслүүд Сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай. Энэ дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн Ардчилсан намын хороо оролцох хүсэлтээ өнөөдөр (2020.08.15) Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор хүргүүллээ.
ХОТЫН ТӨСӨВ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРНА
МАН нам ээлжит сонгуульд нэгдмэл удирдлага, нэг зорилготой оролцоно гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Бид мөрийн хөтөлбөрөө зургадугаар сард сонгуулийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгч, хянуулсан. Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэх гаргалгааг мөрийн хөтөлбөрт тусгасан. Тухайлбал, түгжрэлийг зохицуулахын тулд ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна. Анх 400 мянган хүн амд тааруулж, хот төлөвлөлтөө зохион байгуулсан учраас өнөөдөр нийслэлд маш олон асуудал үүссэн. Эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийнэ. Хотын төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарна” гэв.
ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАХААР ХИЧЭЭЖ АЖИЛЛАНА