Бананыг ямар үед нь идэх ёстой вэ? | News.MN

Бананыг ямар үед нь идэх ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ

Бананыг ямар үед нь идэх ёстой вэ?

Бананыг ямар үед нь идэх ёстой вэ?

Зүүн Өмнөд Азийн дулаан бүсээс гаралтай гадил нь 100 орчим төрөл байдаг. Өдгөө гадилыг дэлхийн эргэн тойронд дулаан бүсүүдэд өргөнөөр тарьж ургуулж байна. Ихэнх нь хүнсний зориулалтай боловч заримыг нь чимэглэлийн болон утас мяндас үйлдвэрлэлийн чиглэлээр ургуулдаг ажээ. Азид тариалангийн аж ахуйнуудад гадилын ургамалтай олонтаа таарах ба энэ нь кофе, какао, хар перец болон задь зэрэг ургамлыг сүүдэрлэж хамгаалах зорилготой юм.

Гадилын ургамал ба жимс

Гадилын ургамал нь 2-8 м өндөр ургах тул мод хэмээн андуурагддаг. Гэвч мод биш өвсөрхөг ургамал юм. Навч нь 3.5м хүртэл урт ургана. Бидний хэлдгээр банан буюу гадил жимс нь унжсан хонгорцог болж ургана. Нэг хонгорцог нь 30-50 кг жинтэй болдог. Гадил жимс нь түүхий байхдаа ногоон байх ба боловсорч гүйцэхээрээ шар, эсвэл улаан гэх мэт өнгөтэй болно. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125 гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальсыг идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-15 75.155.149.227

Banana bol haluun ornii sarmagshnuudiin hool. Hund taarahgui .

Avatar

/*-*/ 2020-08-15 49.0.212.4

Хүн ч бас сармагчийнгийн нэг төрлөөс үүсэлтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж