БНСУ-д хоногт илрэх халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэв | News.MN

БНСУ-д хоногт илрэх халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэв

COVID-19

БНСУ-д хоногт илрэх халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэв

БНСУ-д хоногт илрэх халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэв
[¿¬ÇÕ´º½ºTV Á¦°ø]

Өмнөд Солонгост сүүлийн хоёр өдөр дараалан хоногт шинээр бүртгэгдэж буй "Сovid-19" халдварын тохиолдлын тоо 100 даваад байна. Тус улсад өнгөрсөн Баасан гариг (2020.08.14)-т коронавирусийн 103 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр (2020.08.15) 166 шинэ тохиолдол бүртгэгдэж, огцом нэмэгджээ. Энэ нь гуравдугаар сарын 31-нээс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсон байна.

Шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын ихэнх нь Сөүл орчмын сүм, ажлын байр, асрамжийн газруудаас гаралтай байгаа нь анхаарал татаж бУй юм. Иймд байдал цаашид хүндэрсээр байвал Сөүл орчмын бүс нутагт онц байдлын зэргийг хоёрдугаар түвшин рүү шилжүүлнэ хэмээн тус улсын ерөнхий сайд Чун Сэ Кюн мэдэгджээ.

Одоо тус улсад онц байдлын нэгдүгээр түвшний дэглэм үйлчилж байгаа ба амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг бусад халдвараас сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрч байна. Харин онц байдлын түвшинг нэмэгдүүлбэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох, спорт, урлаг, үзвэр үйлчилгээний байгууламжуудыг хаах юм.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар иргэд амны хаалт зүүж, гараа ариутгаж заншсанаар бусад халдварт өвчний тархалт огцом буурчээ. Тухайлбал, тус улсад улаан бурхан өвчний тархалт цар тахал гарахаас өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 97 хувиар, ханиад томуугийн гаралт 62 хувиар буурсан байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-15 66.181.161.95

Гэтэл манай "энхрий хайрт намзасаг" нялх балчир үрсийг маанл нэг дор цуглуулан (танхимаар хичээллүүлж) цар тахлаар х***х санаархалтай байна!!!!!!!

Avatar

Зочин 2020-08-15 202.9.46.80

Манайх дотооддоо алдаагүй байгаа. Ийм байхад хичээлээ оруулахгүй, хүүхдүүдээ өөрсөд шигээ орк болгомоор байгаа бол та хүүхдээ явуулахгүй байж болно.

Avatar

Зочин 2020-08-15 217.65.120.34

Энэ ёстой буруу номын үзэлтнүүдэд ширүүн вирус байнаа

Avatar

Зочин 2020-08-15 139.5.218.189

Сүмийн тэнэг итгэгч нарыг хорихгүйгээр халдвар зогсохгүй.

Avatar

Зочин 2020-08-15 185.220.100.253

)))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-15 66.181.179.20

kimchinuud

Avatar

Зочин 2020-08-15 59.2.95.124

Teneg ork mini hen chamaig unshaad ali gesen yum be?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж