"Сүргийн дархлаа тогтоохыг оролдвол илүү олон хүн үрэгдэнэ"

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

COVID-19

"Сүргийн дархлаа тогтоохыг оролдвол илүү олон хүн үрэгдэнэ"

"Сүргийн дархлаа тогтоохыг оролдвол илүү олон хүн үрэгдэнэ"

АНУ-ын Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, тус улсын Засгийн газрын зөвлөх эмч, доктор Энтони Фаучи өчигдөр /2020.08.14/ цахим сүлжээнд шууд дамжуулалт хийж, цар тахлын үед сүргийн дархлаа тогтоох гэж оролдох нь илүү олон хүний аминд хүрэх эрсдэлтэйг анхааруулжээ.

Сүргийн дархлаа гэдэг нь тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхэлд нь зогсоож хүн амд чөлөөтэй халдварлуулах замаар нийгмийн дийлэнх хэсэгт тухайн вирусийн эсрэг дархлааг байгалийн жамаар тогтоох арга хэмжээг хэлдэг. Хүн амын 70-90 хувь халдвар аваад эдгэрэх, эсвэл вакцин хийлгэх зэрэг ямар нэг аргаар дархлаатай болоход сүргийн дархлаа тогтдог гэж үздэг байна. Ингэснээр тухайн вирус хүн амын үлдсэн хэсэгт тархахгүй зогсдог.

“Хэрэв ингэж вирусийн тархалтыг чөлөөлж, олон хүнд халдаавал маш олон хүн амиа алдах болно. АНУ-ын жишээг хар. Энд маш олон илүүдэл жинтэй, маш олон цусны өндөр даралттай, маш олон чихрийн шижин өвчтэй хүн бий. Хэрвээ бүгд халдвар авбал асар олон хүний амь үрэгдэнэ” гэж доктор Фаучи ярьсан байна.

Гэхдээ шинэ төрлийн коронавирусийн хувьд дээрх онол шиг халдвар аваад эдгэрсэн хүмүүст урт хугацааны дархлаа тогтох эсэх нь эргэлзээтэй байгаа ба маш олон янзын мутацид орж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа юм.

Сүргийн дархлаа тогтоох бодлого барьсан цөөхөн орнуудын нэг Швед улсын жишээнээс харахад нөхцөл байдал хүнд байна. Швед улс бусад улсуудын адил хорио цээрийн дэглэм тогтоож, хилээ хаагаагүй ба үүний үр дүнд коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо огцом нэмэгдэж, тавдугаар сард нэг хүнд оногдох нас баралтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж