Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар өнөөдөр (2020.08.14) ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Монгол Улсын хувьд өчигдөр тусгаарлалтад шинээр 12 хүн орж, найман хүн гарсан. Одоогоор 3375 хүн ажиглан тусгаарлах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 625 хүнд шинжилгээ хийхэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 настай ОХУ-ын жолоочоос халдвар илэрлээ. Тодруулбал,
- Наймдугаар сарын 14-нд Токио-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ,
- Долдугаар сарын 25-нд ирсэн 124 энхийг сахиулагчдын давтан шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээ,
- Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний давтан шинжилгээ ,
- Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 115 жолоочийн давтан шинжилгээ,
- Тандалтын зорилгоор цуглуулсан дөрвөн хүний шинжилгээ,
- Тусгаарлах байранд ажиллаж байгаа 11 эмч, ажилчдын шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан төмөр замын найман ажилчдын шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.
Өнөөдөр гурван энхийг сахиулагч эдгэрч, дараагийн сувилалд шилжиж байна. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298, үүнээс эдгэрсэн 272, сувилалд 49, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 26 хүн эмчлүүлж байна. Үүнээс 24 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Э.БУРАМ
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Friday, August 14, 2020
Холбоотой мэдээ