20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад орно | News.MN

20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад орно

20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад орно

20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад орно

2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрчимжүүлж байна.

 Ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж эхэллээ. Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй сургуулиудын барилгын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв.

  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд нэг ээлжиндээ 640 хүүхдийн суудалтай, 26 дугаар хороонд нэг ээлжиндээ 920 хүүхдийн суудалтай сургуулиуд шинээр баригдаж байгаа юм. Эдгээр сургууль ашиглалтад орсноор тус дүүргийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх хорооны сургуулиудын ачаалал мэдэгдэхүйц буурна.
  • Мөн Япон Улсын Жайка байгууллагын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт баригдаж буй 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын явцтай танилцлаа

Энэ бол Япон Улсын тусламжаар нийслэлд баригдаж буй дөрвөн сургуулийн нэг. Эдгээр сургууль орчин үеийн олон улсын стандартад нийцсэн эко тохижилттой төдийгүй тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамран сургах жишиг загвар болох юм. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо сургуульгүй байсан бөгөөд тус хорооны 925, мөн 8 дугаар хорооны 455 хүүхэд Баянгол дүүргийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолборт суралцдаг байжээ. Шинэ сургууль ашиглалтад орсноор 7 дугаар хорооны бүх хүүхдүүд харьяаллын дагуу хичээллэж, 46 дугаар сургуулийн ачаалал тэр хэмжээгээр буурах юм.

ЭХ СУРВАЛЖ: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-15 185.220.100.253

>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ЦОЛМОН ЗАЙРАН 2020-08-15 115.84.87.145

100гаран суманд багш ажилчдаасаа цөөхөн хүүхэд 1ангид 2-5хүүхэд хичээллэж байхад УБ-т 3н ээлж 1ангид 60хүүхэд сурч байгаа нь БҮГД ХУУЛЬ БУС ХАРЬЯАЛАГҮЙ АВИЛГААР ОРСОН ХҮҮХДээс БЛДГ,Сургууль бүрийн захиралд үүрэг өгөөд харьяааллын бус хүүхдийг буцаахад бүгд номондоо орж олон зуун тэрбумыг үрэхгүй л байх ёстой, ХАРЬЯЛЛЫН БУС ХҮҮХЭД ХОЛООС ХҮРГЭХ ГЭЖ ТҮГЖРЭЛ, 1АНГИД ХЭТ ОЛОН ХАНИАД ТОМУУ ТҮГЭХ, ЗАХИРАЛУУД АВИЛГА АВАХ ХОРОО ДҮҮРЭГ АВИЛГА АВАХ ГЭЭД 1000Д ТӨРЛИЙН ГАЙТАЙГ ЗАСААСАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж