Путины хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгожээ

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

Путины хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгожээ

Путины хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгожээ

ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайланг өчигдөр (2020.08.15) олон нийтэд ил болгожээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд 9,726 сая рубль буюу 133,400 ам.долларын орлого олсон байна. Тэрбээр өмнөх жил нь 8,65 сая рубль буюу 118,600 ам.долларын орлого олсон хэмээн мэдүүлж байжээ.

Түүний эзэмшдэг хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэр дээр 77 болон 153 мкв талбайтай хоёр орон сууц, 18 мкв талбайтай гараж, "Волга" ГАЗ М21, "Нива" автомашин 2, “Скиф” аяллын чиргүүл бүртгэлтэй байдаг байна.

Тэрбээр одоо 153.7 мкв талбайтай улсын өмчийн орон сууцанд амьдардаг. Мөн түүний бүх хөрөнгө ОХУ-д бүртгэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл Путин гадаадын аль нэг улсад ямар нэг хөрөнгө эзэмшдэггүй гэсэн үг юм.

Тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин 2019 онд 18.2 сая рубль (249,700 ам.доллар)-ийн орлого олжээ. Тэрбээр ямар ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй бөгөөд одоо эхнэр, нэг хүүхдийн хамт улсын өмчийн 141.6 мкв талбайтай орон сууцанд амьдардаг байна.

Эх сурвалж: ТАСС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж