Сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

"Тэнгэрийн энерги" бясалгалын төв орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О долдугаар сарын 31-ний өдөр 22:35 цагт сураггүй болсон билээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт наймдугаар сарын 13-ны өдөр 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, "Тэнгэрийн энерги" бясалгалын төвөөс "Тэнгэрийн элч" амралтын газар, Мянган ламын агуй, Баянцагааны даваа гэдэг газар хүртэл 28 км-т явган болон автомашинтай 6 км-т завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учраас наймдугаар сарын 13-ны өдрийн 21:10 цагт түр зогсоосон бөгөөд өчигдөр (2020.08.14)  09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж