"CU"-г торгосон байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хэвээр үлдээв | News.MN

"CU"-г торгосон байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хэвээр үлдээв

"CU"-г торгосон байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хэвээр үлдээв

"CU"-г торгосон байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хэвээр үлдээв

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сити плаза байрны нэгдүгээр давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, гурван сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгчээ. 

"Сэнтрал экспресс Си Ви Эс" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bro 2020-08-15 202.126.89.90

1 uda hotdog avj idhd talh ni hugzurtsun bsn

Avatar

Зочин 2020-08-15 66.181.178.216

шээс, баасаар хүрээлэгдсэн ориг ТҮЦнээсээ задгай ороомог, хятад бэлэн гоймонгоо авч идэхдээ таарсан хүмүүс вэ

Avatar

булга 2020-08-15 202.126.89.246

чи өөрөө нохойн гожиг идмэр монголчуудийг битгий дорд үзээрэй

Avatar

золиг 2020-08-15 202.126.89.246

куц

Avatar

Ок 2020-08-15 192.82.66.55

МЭРГЭЖЛИЙН ШАНТААЖИЙН ГАЗАР

Avatar

Зочин 2020-08-15 202.9.46.139

Солонгосын новшийн сүлжээний юманд орохоо болиоч ээ

Avatar

ЗОЧИН 2020-08-15 64.119.25.176

МЭРГЭЖИЛИЙН ХЯНАЛТ ТҮЦНҮҮДЭЭ ШАЛГААЧ. ЭВГҮЙ ОРЧИНД БАРГАЛ ЦАЙНЫ ГАЗАР ШИГ Л АЖИЛЛАХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ!!!!!!

Avatar

Зочин 2020-08-15 103.212.117.38

Хотдог нь заваан юм байдаг юм билээ. Зүгээр дэлгүүрийн сосиск жаахан халаасан болоод талхан завсар хийгээд болоо. Ядаж байхад хальстайгаа. Хазахад дийлдэхгүй

Avatar

Зочин 2020-08-15 202.126.88.34

Монголд гадаад импортын олон янзын бараа таваар байдаг ч тэдгээрийг зарж борлуулалт хийдэг хувь хүн компани дилёрүүд дундаас нь маш их завхруулж жинхэнэ утгыг нь алдуулдаг даа.

Avatar

Зочин 2020-08-15 202.126.89.231

ТҮЦ нэртэй дотроо шээдэг газарт хот дог, элдэв хүнс зардагийг МХБ нар яадаг юм бол??

Avatar

Зочин 2020-08-15 64.119.25.176

ТҮЦ ЧИНЬ ЭНЭНЭЭС ЗАВААН ОЧИНД ЮМ ЗАРДАГ. ЦААДУУЛ ЧИНЬ МӨНГӨӨР АМЫГ НЬ ТАГЛАДАГ БИЗ

Avatar

ЗОЧИН 2020-08-15 64.119.25.176

МЭРГЭЖИЛИЙН ХЯНАЛТ ТҮЦНҮҮДЭЭ ШАЛГААЧ. ЭВГҮЙ ОРЧИНД БАРГАЛ ЦАЙНЫ ГАЗАР ШИГ Л АЖИЛЛАХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2020-08-15 64.119.25.176

МЭРГЭЖИЛИЙН ХЯНАЛТ ТҮЦНҮҮДЭЭ ШАЛГААЧ. ЭВГҮЙ ОРЧИНД БАРГАЛ ЦАЙНЫ ГАЗАР ШИГ Л АЖИЛЛАХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-08-15 146.115.161.230

Нэг талаасаа зөв ч нөгөө талдаа гомдолтойм. Үнэхээр л хүн болгоныг байгууллага болгоныг ингэдэг бол дээдсийг ч бас чангалмаар л байна

Avatar

Зочин 2020-08-15 202.126.89.101

Сүртэй сүртэй рёсторануудаа шалгааааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж