“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Эхэндээ "Эрдэнэс Тавантолгой" компаниас "1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн ч иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн" гэсэн тайлбар хийсэн ч өдгөө ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг дутуу шилжиж ирсэн гэх мэдээлэл цацагдах болов.
Ногдол ашиг хүртээх шийдвэр гарснаас хойш тавдугаар сар хүртэл хэн хэзээ үнэт цаасны данс хаана нээлгэснээ тодруулж, дансгүй нь дахин нээлгэн, банкны данстайгаа холбуулж, иргэд тун идэвхийлсэн гэдгийг брокер, дилерийн компанийнхан хэлж буй.
Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцэж байна. Өнөөдрийг хүртэл ганц ч хүн ногдол ашиг гэж гар дээрээ авсан юм алга.
ИРГЭДИЙН ҮНЭТ ЦААСНЫ ДАНСААР НОГДОЛ АШГИЙГ НЬ ТАРААНА
Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш хэлэхдээ "Компанийн ТУЗ-өөс ногдол ашиг тараах шийдвэр Компанийн тухай хуулийн хүрээнд гарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр (ҮЦТХТ) дамжуулж тараагдана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 2.5 сая иргэнд ногдол ашиг тараана гэдэг бол маш онцгой тохиолдол. Тэгэхээр нэлээд бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай болсон. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж хэлж болно.
Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар ногдол ашгийг нь тараана. Нэг сая гаруй иргэний дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь, 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хангаж байна.ҮЦТХТ-өөс тус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон" гэлээ.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 178 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц "Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой" ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үнэт цаас олгогч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарсан. Мөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд тараагдах үйл явц эхэлнэ" гэв.
Э.БУРАМ
Зочин 2020-08-15 202.131.250.130
edniig bugdiig ni zailuulahgui bol bolohgu iyuma bnaa bugd hudalch luivarchid
Зочин 2020-08-15 64.119.23.24
XURELSUXEE BID CHAM SHIG TENEG l******d BISH.BID ODOO ZOV SONGOLTIIG HIINE.ODOO ORON NUTAGT AH YLNA.MONGOL YLNA.CHI HUVALZNUUDTSIGAA IH HURAKD DALDAGNAAD SUUJ BAI.
Зочин 2020-08-15 49.0.212.4
Жидүүчин Хүүкийн нам 1072 гэдэг юмаар 2 дахь удаагаа сонгуулийн шоу хийж байгаа нь энэ. Эхлээд УИХ-ын сонгуулийн шоу, Одоо болохоор Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн шоу хийж байна тэнэгүүдээ
Зочин 2020-08-15 202.9.41.28
Хувьцааны ашгийг эзэмшигч иргэн бүхэн аваасай
Зочин 2020-08-15 103.26.193.140
Орон нутгийн сонгууль.малуудаа.
зочин 2020-08-15 66.181.161.102
Бухын доодох засаа яг тасарж унах гэж байгаа юм шиг санжгар том юм байдаг юмаа , Гэхдээ хэзээч тасарж унахгүй … Хөөрхий үнэг түүнийг нь мэдэхгүй болхоороо , одоо л тасрах нь,, гээд л дагаж гүйсээр турж үхдэг гэж байгаа ….. 1072 , яг бухын засаа шиг юм байна .
үхэр халх 2020-08-15 103.229.121.93
үнэг засаад тасарч унахыг нь хүлээдэггүй юм л даа малаа боломж гармагц зараагийн зуун тасдах санаатай л отож гүйдэг юм бухын эмзэг цэг нь засаад л даа ккк
Зочин 2020-08-15 103.229.121.93
бухын засаад эмзэг газар замаасаа задрахгүйгээр бух мэддэг ккк
ужжж 2020-08-15 103.57.95.73
Дээр байгаа хэдэн баагий нар эргүүлдээд сууж байгаа шдээ. Эхнээс нь тараагаад өгчихөж болно шдээ
Зочин 2020-08-15 98.33.93.32
Жонхуу Женко Кремлийн захиалгатай өөрийн төмөр замдаа оруулчаагүй дээр нь бушуухан авах хэрэгтэй,энэний урдахь ноогдол ашгийг бас л бүтээн байгуулалтад зарцуулах нь дээр гэж хэдэн троллуудаар сэтгэгдэл бичүүлээд төмөр замдаа хийгээд идчихсэн,одоо бас тэгэх санаа байгаа. Нэгэнт л 1072 хувьцаанд ноогдол өгөж байгаа бол Нэг төгрөгний хувьцаа ч байсан тараах л ёстой,эзэд нь ч авах эрхтэй
ү 2020-08-15 114.182.72.107
Өнөөдөр 90 төгрөгний хувьцаа гэж байхуу, Монгол улсын газар, шороо, эрдэнэс, ус, агаар, хүн, бүгд үнэгүйдэх юм даа. Яана даа гэж санаа алдаж л сууна, эрх мэдэл нь байвал энэ бүгдийг өөрчлөх юмсан даа..
Зочин 2020-08-15 103.26.193.152
Ноогдол ашиг хамаа
chek 2020-08-15 59.153.114.186
иргэддээ юм өгөх болохоор ямар нэгэн шалтгаан бии болгож л таараа авах болохоор ямар ч шалтгаан гаргахгүй
Зочин 2020-08-15 139.5.217.254
Энэ мөнгөөр эх орныхоо өрийг төлөө
Зочин 2020-08-15 66.181.161.53
ed nariig bugdiin ajlaas n halj zailuul heden udaa hudlaa yarij suudal bogloj suuhiin buur tsohorch guitslee ugui bol bid jagsaj orooonoos n jirj gargaj gudamjin shaldan nutsgen tuuj abch yavch gadaadiin diplomat ajilchidad haruulna zavaan yumnuud
Batbayar 2020-08-15 59.153.113.81
Ene mungiig shaal hereggui arhind ba apu kompanid horongo oruulalt hiih yum. Ene mungiig tomor zam barihad heregleed nuursee hurdan exportloh yum san da
иргэн 2020-08-15 103.26.193.155
Зөв зүйтэй санаа хэлсэн байна. Сул дэмий орж ирсэн мөнгийг сул дэмий зүйлд зарцуулдаг. Дэд бүтцэд зарцуулаачээ. Тэр нь тойруугаар ард түмэнд очихдоо л очно.
Иргэн 2020-08-15 103.229.123.169
Чамд хэрэггүй ч тэтгэврийн бидэнд сүү ,эс тарианы мөнгөнд нэмэр болдог юмаа.Тэр төмөр зам, дэд бүтэц бүтээн байгуулалтын мөнгөө тэр бум ,тэр бумаар халаасалчихсан хулгайчуудаас шаард..
нн 2020-08-15 103.57.95.73
Авахгүй бол дуугай сууж бай. Улсын мөнгө биш. Бидний эзэмшдэг хувьцааны ашиг. Чиний хүслээр зарцуулдаг юм биш.
Зочин 2020-08-15 103.26.193.152
Урьд нь нэг удаа төмөр замд зарцуулсан. цар тахилын үед хурдан л тараах хэрэгтэй, аж ахуйн нэгжээ дэмжэе