"1072 хувьцааны ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан"

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

"1072 хувьцааны ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан"

"1072 хувьцааны ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан"

“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Эхэндээ "Эрдэнэс Тавантолгой" компаниас "1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн ч иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн" гэсэн тайлбар хийсэн ч өдгөө ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг дутуу шилжиж ирсэн гэх мэдээлэл цацагдах болов.

Ногдол ашиг хүртээх шийдвэр гарснаас хойш тавдугаар сар хүртэл хэн хэзээ үнэт цаасны данс хаана нээлгэснээ тодруулж, дансгүй нь дахин нээлгэн, банкны данстайгаа холбуулж, иргэд тун идэвхийлсэн гэдгийг брокер, дилерийн компанийнхан хэлж буй.

Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцэж байна. Өнөөдрийг хүртэл ганц ч хүн ногдол ашиг гэж гар дээрээ авсан юм алга. 

ИРГЭДИЙН ҮНЭТ ЦААСНЫ ДАНСААР НОГДОЛ АШГИЙГ НЬ ТАРААНА

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш хэлэхдээ "Компанийн ТУЗ-өөс ногдол ашиг тараах шийдвэр Компанийн тухай хуулийн хүрээнд гарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр (ҮЦТХТ) дамжуулж тараагдана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 2.5 сая иргэнд ногдол ашиг тараана гэдэг бол маш онцгой тохиолдол. Тэгэхээр нэлээд бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай болсон. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж хэлж болно. 

Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар ногдол ашгийг нь тараана. Нэг сая гаруй иргэний дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь, 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хангаж байна.ҮЦТХТ-өөс тус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон" гэлээ. 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 178 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц "Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой" ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үнэт цаас олгогч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарсан. Мөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд тараагдах үйл явц эхэлнэ" гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж