Өнөөдөр ААН-үүд эцсийн өмчлөгчөө бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ААН-үүд эцсийн өмчлөгчөө бүртгүүлнэ

Өнөөдөр ААН-үүд эцсийн өмчлөгчөө бүртгүүлнэ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стандартыг дагаж биелүүлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас Монгол Улсыг гаргах, МУТСТ чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох төрийн байгууллагууд онцгой анхаарал хандуулж байна.

Сайжруулах шаардлагатай ажлын хүрээнд эцсийн өмчлөгчийг бүртгэх үйл ажиллагаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн есдүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу бүртгэх ажил үргэлжилж байна.

Дээрх үйл ажиллагааны зорилго нь хуулийн этгээдээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Эцсийн өмчлөгчийг бүртгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Хорооны зохицуулалтын хүрээнд хамаарагдах санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг бүртгүүлэх  ажлыг зохион байгуулж байна.

Цаашид эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт батлагдсан маягтын дагуу бөглөн хүргүүлж, энэ тухайгаа ирэх арванэгдүгээр сарын 1-ний дотор Хороонд мэдэгдэх, заасан хугацаанд мэдээлээгүй бол албадлагын арга хэмжээ авах, Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж