“UB PALACE”-д Цагаан сар экспо болно | News.MN

“UB PALACE”-д Цагаан сар экспо болно

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

“UB PALACE”-д Цагаан сар экспо болно

Үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг түүчээлж, “Цагаан сар экспо” үзэсгэлэнг “Эвсэг хас сан” ТББ-аас гуравдах жилдээ “UB PALACE” –д зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус үзэсгэлэн нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 8-ыг хүртэл үргэлжлэх юм байна.

Арав хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид оролцох боломжтой юм. Хэрэглэгч та бүхэн тус үзэсгэлэн худалдаанд ирснээр Гацуурт компанийн нэг кг төмсийг 500 төгрөг, Хүчит шонхор захын мах 3500 төгрөг гэхчилэн хаа ч байхгүй хамгийн хямд үнээр хүссэн бараа бүтээгдэхүүнээ авах боломжийг дэлгэр монголчууддаа барьж байна.

Мөн та бүхэн тус үзэсгэлэнгээс тавгийн идээ, чихэр жимс, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, амттан тэргүүтнээ сонгож болохоос гадна өөрт хэрэгтэй, дотны хүмүүстээ таалагдах үндэсний дээл хувцас, даалин хөөрөг, бэлэг дурсгал, арьсан эдлэл, гэр ахуйн бараа зэргийг агуулсан 200 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг авах юм. Мөн бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэи хувь хүн, албан байгууллагууд дэлгэрэнгүй мэдээллийг 80207262, 88217117 дугаараас лавлана уу.


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж