2020 оны төсвийн тодотголыг өргөн барилаа | News.MN

2020 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

2020 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

2020 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

Сангийн яамнаас өнөөдөр /2020.08.14/ Монгол Улсын 2020 оны төсөв тодотгох хуулийн төслийг Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт учруулж буй хүндрэлийг даван туулах, аливаа эрсдэлд бэлэн байх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх, коронавирусын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор иргэд, ААН-үүдийн дэмжихийг зорилго агуулсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгожээ.

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гариг буюу наймдугаар сарын 17-ны 09.00 цагт товлогдсон. Ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийх юм. Мөн ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Үндсэн чиглэлийг батална, төсвийн тодотгол хийнэ, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хадгаламж эзэмшигчийн бодол 2020-08-14 150.129.142.23

Инфляци, төгрөгийн ханшийн уналт, хүүгийн татвар, хадгаламжийн хүүгийн бууралт дөрөв төгрөгийн хадгаламжийг ашиггүй болгож байна.Одоо УИХ зээлийн хүүг бууруулвал хэдэн төгрөгөө банкнаас авч ББСБ-д хадгалуулах, эсвэл доллар болгож хадгалах, эсвэл гадаадын оффшор бүсийн орны найдвартай банканд хадгалах гэсэн 3 хувилбарын аль нэгийг сонгохоос аргагүй болно. Монголд үл хөдлөх хөрөнгө болгох, хувьцаа авах зэрэг нь ашиггүй байна.

Avatar

иргэн 2020-08-14 124.158.94.9

Тодотгол хийхгүй гээд байсан Сангийн сайд гуай яасан вэ. ЭЗ-н 1-р курсын оюутнаас дор мэдлэг мэдрэмжгүй сайдтай тавилан юм даа.

Avatar

БГД ИРГЭН 2020-08-14 202.55.188.34

НЗД-ын орлогч Отгонсүх гэж мэдлэг чадваргүй сумын Засаг дарга хийж байсан нөхөр төрийн бодлого яриад явахаар яаж хөгжих вэ дээ. Нөгөө дүүжин агаарын тээвэр яасан бэ? Нийтийн тээврийн хөгжил гэхээр автобус угааж байгаагаа ажил хийж байна гэж боддог, өөрөө хийгээгүй байж хүний ажлуудыг шейрлэсэн худал нөхөр. АТГ шалгаад байсан яасан юм бол доо. Иймэрхүү хоосон толгойтууд нийслэл удирдахаар хөгжил шинэ технологи иноваци яриад ч хэрэг алга даа. Отгонсүхээ эхлэад ном унш болохгүй бол самар ид.

Avatar

Зочин 2020-08-14 202.126.88.33

Хүрэлбаатрын хөлсний бичээч нар нь аймагтаа лeксус-570 унаал пээдийж байдаг шүү…

Avatar

Зочин 2020-08-14 202.126.88.33

Аймагтаа төсөв хуваарилсан нэртэй аймгийн дарга нар тэдний саднууд нь дээгүүрээ хувааж идэээд баяждаг л улс доо. Түүнээс аймагт нь нэг хэрэггүй хаалга ч болов хийхгүй байгаммдааа

Avatar

Зочин 2020-08-14 66.181.180.231

Хотгор шанагын хулгайч Хүрэлбаатар 523 тэрбумаар тандалт хийгээд мал шиг болчихсон ардуудыг хуурч мэхэлж ханахгүй юмаа чи

Avatar

Аа 2020-08-14 202.126.88.171

Энэ Худалбаатар төсвийн тодотгол хийх саналаа дэндүү оройтуулж оруулж ирж байна. Энэ хүн Монголын эдийн засгийг боддоггүй, хар амиа л боддог хүн гэдгийг нь нөгөө поп одууд нь мэддэггүй юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж