“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана | News.MN

“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо. Тодруулбал, Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин, улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм байна. Тэд төрөлх нутагт нь эмчийн дутагдалтай байгааг сонсоод дээрх шийдвэрийг хамтдаа гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний энэхүү хүсэлтийг хүлээн авч байгаагаа илэрхийлээд Д.Дөлбаяр эмч болон түүний гэр бүлийн энэхүү хүсэлт нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа  “Эмч гэр бүл”-ийн томоохон хувь нэмэр болно гэдгийг онцоллоо. Цаашид олон залуучууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагтаа очиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах санаачилга гаргаж байгаа  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах,  нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэрэг дэмжлэгийг үзүүлэх болно гэлээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

амжилт амжилт 2020-08-14 202.9.47.7

Д.Дөлбаяр харваас хүчирхэг монгол залуу байна

Avatar

Зочин 2020-08-14 202.9.47.7

Увс Ховдынхноос л санаачлага сэтгэл зүрх гарна

Avatar

Хөдөөний ард 2020-08-14 103.229.123.52

Энэ хоёроос үлгэр жишээ аваад бусад хүмүүс ч мөн төрсөн аймаг, сумандаа очиж туслах, хөгжүүлэх талаар юм бодоцгоох хэрэгтэй юм биш үү! Биеэ оторлож нийслэлд шигдэцгээхээ болих хэрэгтэй. Жилдээ нэг очиж уул, усаа тахих нэг хэрэг. Тэр бол өөртөө л хишиг гуйж, амиа л бодож байгаа хэрэг шүү дээ. Харин уугуул нутагтаа очиж УБ-аас дутахгүй хөгжил, дэвшилтэй болгох жинхэнэ эх оронч хүмүүс байна уу?

Avatar

Dulam 2020-08-14 202.9.46.168

Emch meregjiltei said hiij bgaa zvil ni hvn rvvgee chigelsen zob alhan bna amjilt hvsii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж