2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 66,677,685.26 төгрөгийн үнийн дүн бүхий 183,749 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +14.94%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +4.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -11.59%) болон "Ремикон" ХК (RMC -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16446.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,531,331,880,461.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ