БНАСАУ хөл хориогоо сулруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

БНАСАУ хөл хориогоо сулруулж байна

БНАСАУ хөл хориогоо сулруулж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун коронавирусийн түгшүүрээс болоод хэдэн долоо хоногийн турш хөл хорьсон өмнөд хилийн ойролцоох Кэсон хотын мянга мянган иргэдийнхээ хөл хориог сулрууллаа хэмээн умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг өнөөдөр/2020.08.14/ мэдээлжээ.

Гэхдээ Ким Жон Ун өчигдөр/2020.08.13/ эрх баригч намын уулзалтан дээрээ БНАСАУ хилээ нээхгүй бөгөөд гадны ямар ч тусламж хүлээж авахгүй, мөн БНАСАУ вирусийн эсрэг маш идэвхтэй ажиллаж байгаагаас гадна үерийн улмаас сүйдсэн мянга мянган байшин зам, гүүрнүүдийг эрчимтэй шинээр барьж чадаж байгаагаа ярьсан байна.

Үндэсний хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг өнгөрсөн жил эхлүүлэхдээ Ким Жон Ун гадаад орнуудын тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэн зовлонг тэвчин эдийн засгийн бие даасан байдалд хүрэхийг ард иргэддээ уриалж байсан билээ. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цар тахлаас болж хөл хорио тогтоосон, БНХАУ-та хилээ хаасан зэрэг алхам нь хүмүүсийг хөдөлмөр эрхлэхэд нь ихээр саад болж, улмаар эдийн засгийн эргэлтэд саад учруулснаар Ким Жон Уны зорилго бүтэлгүйтэх эрсдэл өндөр байгаа гэнэ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж